Ачаалал хэтэрсэн 40 орчим сургуулийг бага, ахлах сургууль болгоно

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 02

Улаанбаатар хотод хүүхдийн ачаалал хэтэрсэн буюу 3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургууль байгааг задалж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль, цэцэрлэг байгуулна.

Энэ бүх бүтцийн шинэчлэлд төсвийн мөнгийг хүлээх бус төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, PPP загварыг ашиглах шаардлагатай.

Дэлхийн банктай хамтран эхний ээлжинд 20-30 сургуулийг бүрэн тоноглохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд ирэх 1 сарын хугацаанд төслийн талбайнуудыг эцэслэх, бусад талуудтай санхүүжилтийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top