Сурагчдын гэрийн даалгаврыг фейсбүүкээр өгдгийг зогсооно

Б.Сэцэн | Zindaa.mn
41 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн нийгмийн сүлжээгээр сурагчдад гэрийн даалгавар өгдгийг зогсооно гэж мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “Цахим аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор ирэх 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн сурагчдын гэрийн даалгаврыг фейсбүүк, инстаграм, тикток зэрэг нийгмийн сүлжээгээр гэрийн даалгавар өгөхийг зогсооно” гэсэн юм.

Үүнтэй холбоотой 15 хүртэлх насны нийгмийн сүлжээний хэрэглээг сургуулийн орчинд хориглох зохицуулалттай хуулийг УИХ-ын гишүүн П.Наранбаяр санаачлаад, УИХ-д хэлэлцүүлэхээр зорьж байгаа. Түүнчлэн Хууль зүйн сайд С.Амарсайхан нэг хүн, нэг л хаягтай байх зохицуулалт хийгээд байгаа бол сургуулийн орчинд нийгмийн сүлжээ ашиглахгүй байх журам боловсруулаад, энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлнэ гэж мэдэгдээд удаагүй байна.

Дани, Австрали, Франц зэрэг улсууд 15-аас доош насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хууль баталсан. Гэвч Францын Үндсэн хуулийн цэц энэ хуулийг эсэргүүцсэн шийдвэр гаргасан. Азийн бусад улс орнууд ийнхүү шийдвэрлэхээр судалж байгаа ч эцэслэн хуульчлаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top