Нэгдүгээр сургуульд их засвар хийнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 25

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн хуучин байранд энэ зун их засвар хийхээр болжээ. Барилгын их засварын ажилд нийслэлийн төсвөөс гурван тэрбум төгрөгийг төсөвлөсан байна.

Улаанбаатар хотын ууган сургууль нэгдүгээр бүрэн дунд сургууль 1923 онд байгуулагдсан. Улмаар 1940 онд Х.Чойбалсангийн санаачилгээр хичээлийн дөрвөн давхар барилга бариулж, ашиглалтад оруулсан. Тус сургуулийн барилга бол Монгол Улсын анхны дөрвөн давхар барилга юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top