Өвөр Байгальд шүүлхийгээс сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

Я.Болор | Zindaa.mn
59 минутын өмнө

 

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын амбан захирагч Александр Осипов тус бүс нутагт мал амьтны шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, хил залгаа улс орнуудад мал амьтны шүлхий өвчин дэгдсэн. Тиймээс мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд энэ сарын 8-аас эхлэн Өвөр Байгалийн хязгаарт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна гэж Осипов мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан мал эмнэлгийн албанд тус хязгаарын хилийн бүсийн 12 тойрогт мал амьтныг вакцинд хамруулах, болзошгүй дэгдэлтийн үед шүлхийн голомтод ажиллах хүч болон хэрэгслийг бэлэн байгалгахыг үүрэг болгосон байна.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ОХУ, БНХАУ-ын талтай шүлхийн вакцин үйлдвэрлэхээр хамтарч ажиллаж байгаа тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Тус яамны тэргүүн Ц.Идэрбат яамны дэргэд байгуулагдсан ажлын хэсэг Орос, Хятадын томоохон лабораториудтай хамтран шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сарын 12-нд ОХУ-ын Засгийн газартай шүлхийн вакцин худалдан авах тухай гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд нийлүүлэгдсэн 2.3 сая тун вакцинд ОХУ, БНХАУ-тай хил залгаа Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан аймгийн мал амьтныг хамруулсан байна. Эдгээр аймгуудад дэгдсэн малын шүлхийг наймдугаар сар гэхэд хумисан байна. Хожим нь Монгол Улсын Мал эмнэлгийн газар Оросоос шүлхийн О болон SAT-1 омгийн вирусийн эсрэг вакцин худалдан авсан бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинжуулалт энэ сарын 15-нд дуусна гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Малын гоц халдварт өвчин болох шүлхий нь Монгол Улсад 1960-аад оноос хойш бүртгэгдээгүй бөгөөд 2000 онд дахин гарсан байна. Шүлхийн вирусийн долоон омог байдгаас Монгол Улсад О болон А төрөл нь бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.115.9)  30 минутын өмнө

Хил залгаа гэхээр одоо манийгаа л хэлээд байх шиг, манайх ч мяа нь үнэн л дээ, соц үе дуусаад мал эмнэлэг, малын өвчинг зөнд нь хаясны гай, дээр нь вакцины бизнес гэх бизнес хүчээ аваад албаар өвчин тарааж вакцин шахдаг механизм ажиллаад эхлэхээр одоо аргагүй л юм даа

0  |  0
Top