Архангай аймгийн хэмжээнд шүлхий өвчний халдвартай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Одоогоор аймгийн 10 сумын голомт идэвхтэй өвчлөлтэй байгаа бөгөөд цаашид хорогдох эрсдэлтэй байгаа талаар албаныхан мэдээллэлээ.
Шүлхий өвчлөлтэй холбоотойгоор аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж “Малын гоц халдварт шүлхий өвчин мал аж ахуйн салбарын хаваржилтад сөргөөр нөлөөлнө. Бог мал тодорхой шинж тэмдэг илрэхгүйгээр халдвар авч, тээгч болдог. Тийм учраас эх мал өвчин туссан бол урагт нөлөөлөх магадлалтай. Гоц халдварт өвчинтэй тэмцэхэд дархлаажуулалтын вакцин хэрэгтэй.Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын вакцин Архангай аймагт ирээгүй байна” гэж ярилаа.
Одоогоор Архангай аймгийн мал эмнэлгийн газраас өвчлөлтэй холбоотой тооцоо судалгаа гаргаж холбогдох газруудад явуулсан бөгөөд түүнд малын хорогдол үүсгэхгүйн тулд дархлааг дэмжих нэмэлт эмчилгээ шаардлагатай байгааг дурджээ.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 0 )