Ховд аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Одоогийн байдлаар долоон өрхийн 32 үхэр өвчилсөн бөгөөд Баян модны застав чиглэлд ижил шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор энэ өвчинд вакцин байхгүй. Агаар дусал, хүн, зэрлэг амьтнаар дамжиж халдварладаг хүнд төрлийн өвчин юм. Өвчилсөн малыг хотоор нь устгалд оруулах заавартай аж.

Сэтгэгдэл ( 0 )