БАЯН-ӨЛГИЙ: Алтанцөгц суманд ШҮЛХИЙ БҮРТГЭГДЛЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын I багийн нутаг дэвсгэрт малын ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН бүртгэгдлээ. Тус өвчинтэй тэмцэх зорилгоор аймгийн шуурхай ажлын хэсэг хуралдаж хариу арга хэмжээ авах ажлуудыг хийж эхэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор иргэдийг голомтын бүс нутагт нэвтрэхгүй байх, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймаг сумын нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг анхааруулжээ.

Түүнчлэн өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй мал илэрвэл багийн малын эмч болон мал эмнэлгийн тасагт яаралтай мэдэгдэхийг ард иргэддээ сануулсан байна. 

ШҮЛХИЙ ӨВЧИН нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top