Шүлхийн вакциныг эх орондоо үйлдвэрлэдэг болно

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хэлснээр Монгол Улс шүлхийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд аж ахуйн байгуулагдсан бөгөөд ОХУ, БНХАУ-аас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудтай хамтран ажиллаж байгаа аж. Энэ тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ “Биокомбинатад шүлхийн вакцин савладаг байх зорилго дэвшүүлсэн. Энэ оны аравдугаар сард туршилтын эхний тунг гаргаж авна. Зургаан сар хээрийн туршилт хийснээр 2027 оны намрын тарилгыг дотооддоо үйлдвэрлэсэн вакцинаар хийхээр төлөвлөж байна. Жилдээ 30 гаруй тэрбум төгрөгөөр гаднаас худалдаж авч байгаа вакцинуудыг дотооддоо үйлдвэрлэх бүх бололцоог хоёр хөрш орныхоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч бүрдүүлнэ” гэсэн юм.

Монгол Улсад өмнө н гаруй байгаагүй “SAT1” төрлийн шүлхийн халдварт өвчин гарсны улмаас энэ оны тавдугаар сарын 25-наас хойш өнөөг хүртэл, хорио цээр, устгал зохион байгуулж байна. Одоогийн байдлаар вакцинжуулалт 100% байгаа бөгөөд үхэр сүрэгт 14 хоногийн давтан тунг хийжээ. Энэ сарын 25-ны өдөр гэхэд ОХУ-аас хоёр сая тун вакцин ирэх товтой байна.

Ташрамд дурдахад шүлхийн вакциныг жилд хоёр удаагийн давтамжтай хийдэг байна. Намрын вакциныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд нэг сарын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top