Отор, нүүдэл хийхдээ заавал зөвлөмж авахыг анхааруулав

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Мал эмнэлгийн Ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр өчигдөр /2022.02.27/ 21 аймгийн 109 суманд шүлхийн голомттой байна.  Тиймээс шүлхийн голомтод бүс, тэрний ойр орчмоос отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхдээ мал эмнэлгийн газраас зайлшгүй зөвлөмж авах ёстойг анхааруулжээ.

Өчигдөр ирсэн тоон мэдээллээс харахад Улсын хэмжээнд нийтдээ 317 мянган толгой мал шүлхийгээр өвчлөөд байгаа бөгөөд үүнээс өвчний шинж тэмдэг нь бүрэн арилсан нийт 274 толгой мал байна. Одоогоор 43 мянган толгой мал тусгаарлалтын бүсэд байгаа юм.

Тусгаарлалтын бүс нутагт байгаа 43 толгой малыг ангилбал 22 мянга нь хонь, 10 мянга гаруй нь ямаа, 9000 гаруй нь үхэр, 50 нь тэмээ байна.

Шүлхий нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц  халдварт өвчин билээ.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top