Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Солонго-1, 2" төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцны цахим бүртгэлийг маргааш /2026.10.10/ эхлүүлнэ гэх мэдээлэл түгээд байгаа билээ.
Энэ талаар албаныхнаас тодруулахад "Солонго 1, 2 төсөлтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гаргах ёстой. Тухайн тогтоолд төслийн бүртгэлийг хэзээ зохион байгуулах, сонгон шалгаруулалтыг хэзээ, хэрхэн явуулах, цаашлаад сонгогдсон айл өрхүүдээ хэзээнээс оруулах зэрэг тодорхой хуваариудыг заах юм. Харин яамны зүгээс сонгон шалгаруулалтыг аравдугаар сард багтаан 14 хоногийн хугацаатай гэж тооцоолсон бөгөөд 11 сардаа айл, өрхүүдээ оруулахаар төлөвлөөд байна.
Бүртгэл, сонгон шалгаруулалтыг хүний нөлөө оролцоогүйгээр, цахимаар нээлттэй зохион байгуулна" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )