“Сэлбэ ухаалаг хот”-ын эхний барилгууд ирэх IV сард ашиглалтад орно

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Сэлбэ ухаалаг хот” төслийн эхний блокуудыг 2027 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийт 158 га талбайг хамрах тус төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барина. Мөн 5780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл, спортын цогцолбор болон гал унтраах анги байгуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ. Уулзалтын үеэр гүйцэтгэгч байгууллагууд бараа материалын татан авалт, үнийн өсөлт, ажиллах хүчний хүрэлцээтэй холбоотой хүндрэл тулгарч байгааг танилцуулсан байна.

Төслийн нийгмийн байгууламжуудыг 2028 онд ашиглалтад оруулснаар цогц бүтээн байгуулалт бүрдэх аж. Мөн нийслэлээс “Сэлбэ ухаалаг хот”-д их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top