Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгын ажлыг ирэх сард зогсоохоор болжээ. Учир нь цаг уурын урьдчилсан мэдээллээр хүйтрэх тул барилгын ажлууд зогсохоор болж байна.
Энэ тухай төсвийн менежер М.Баярхүү хэлэхдээ "Цаг агаарын урьдчилсан мэдээллээр арванхоёрдугаар сарын 20-нд хүйтрэх тул барилгын ажлууд зогсоно. Одоогийн байдлаар бетон зуурмагны температурыг шалгаж, шаардлага хангахгүй бол буцааж байгаа юм. Дотор орчны температурыг дулаан байлгаж, бетон цутгах ажлыг гүйцэтгэж байна" гэсэн юм.
Одоогийн байдлаар Сэлбэ дэд төвийн 8565 айлын 113 блок барилгаас 82 блоокийн суурийг цутгаж байгаа аж. Эдгээр орон сууцны 1 м.кв-ыг дунджаар дөрвөн сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )