.jpg)
Засгийн газрын Лхагва гарагийн ээлжит хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 11-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэртэй холбогдуулан Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаар удаан хугацаанд яригдсан Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх Монгол Улс ОХУ-ын хоорондын хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт болон үндсэн хэлэлцээрийг УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж эцэслэн батлах үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа.
Та бүхний мэдэж байгаагаар 2025 оны хавар энэхүү хэлэлцээрийн асуудал УИХ-аар орж, гишүүдийн тодорхой шаардлагын улмаас үйл ажиллагаа зогссон. Энэ хэлэлцээрийг шинээр манай Засгийн газар ОХУ-тай тасралтгүй үргэлжлүүлж нэлээн хөдөлмөр хүч зарцуулсны үр дүнд Монгол Улсын байр суурь, УИХ-ын гишүүдийн дэвшүүлж байсан асуудлуудыг Монгол Улсынхаа томьёоллоор хэлэлцээрт оруулж чадсан үр дүнтэйгээр энэхүү хэлэлцээрийг хийхээр болж байна.
Тун удахгүй Засгийн газраас хэлэлцээрийг хийх үйл ажиллагааг эхлүүлнэ. Үндсэндээ, УИХ-ын холбогдох байнгын хороодоор зөвшилцөж гарын үсэг зурах эрх авна. Үүний дараа эргэн УИХ-аар соёрхон батлуулах ийм ажил явагдана.
Хэлэлцээрийн хамгийн том үр дүн нь, ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тасралтгүй, тогтвортой нийлүүлэх үүргийг хүлээх хоёр гэрээний нэг чухал хэлэлцээр байгаа юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр дахь хэлэлцээр буюу Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үүргээ хууль ёсоор биелүүлэх хариуцлагатай болох үр дүнтэй гэрээ юм. Энэ ажил удахгүй эхлэхээр боллоо" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 2 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь
Анандбазарын монополыг тас цохисон уу