Б.Бейсен гишүүн зүрх нь тасалдсан зорчигчийг аврав

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 14

 

Өнөө өглөө Станбулаас Улаанбаатарын чиглэлд нисч байсан Turkish Airlines онгоцны нислэгийн үеэр нэгэн зорчигчийн бие муудсан юм. Онгоцны чанга яригчаар “Зорчигчдын дунд эмч мэргэжилтэй хүн байвал яаралтай нисэх багийнхантай уулзана уу” гэж Англи ,Турк ,Монгол хэлээр зарласан нь зорчигчдийг багагүй түгшүүрт автуулав. Гэтэл УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен зүрх нь тасалдаж, даралт нь 220 хүрч байсан зорчигч эмэгтэйг цаг алдалгүй эмчилж аварч чадлаа. Хэрэв хүний бие муудаад эмч байхгүй бол дээгүүр нь нисэн өнгөрч буй аль нэг оронд зөвшөөрөл аван буух байжээ. Онгоцны багийн түргэн тусламжийн хэрэгсэл дээр өөрийнхөө хувьдаа авч явсан эм эмнэлгийн хэрэгслийг ашиглан бүсгүйг эмнэж Улаанбаатарт эсэн мэнд авчирлаа.

УИХ-ын гишүүн Б.Бейсен бол Монгол улсын хүний гавьяат эмч гэдгийг бүгд мэднэ.

Сайхан чиг юм даа, эмч хүн гэдэг… бие нь муудсан хүнийг эмчилж, онгоц дүүрэн зорчигчдийг тайвшируулаад л… бас онгоцонд явсан цорын ганц эмч бөгөөд турк хэлээр чөлөөтэй ярьж байгааг хараад бахархаж байсан даа. Монгол улсын УИХ- ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, хүний гавьяат эмч танд талархал илэрхийлье.

Эх сурвалж: УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.180) 2026 оны 03 сарын 25

Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарах эрүүл, 100% бэлэн бөөрний донор хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон хандивлагчид манай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM имэйл хаягаар холбогдоно уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хүлээж буй хүндэт өвчтөнүүдийг тань яаралтай хүлээн авна. Хүндэтгэсэн.\n APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Зүч(103.212.162.31) 2026 оны 03 сарын 25

баяр хүргье...

2  |  0
Top