Нэг хүнд ноогдох банкны тоогоор Монгол дэлхийд эхний тавд оржээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Насанд хүрсэн 100 мянган хүнд ногдох банкны салбарын тоогоор дэлхийд Сан Марино улс тэргүүлжээ. Түүний араас Болив улс орсон байна.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа дэлхийн 170 орны банкнуудын салбарын тоо болон насанд хүрсэн хүн амын хамгийн сүүлийн мэдээллийг ашиглажээ.

Жагсаалтыг тэргүүлсэн Сан Марино улсад насанд хүрсэн 100 мянган хүнд нийт 106 банкны салбар ногддог бол Болив улсад 72.07 салбар ногддог байна. Эхний тавд Болгар /61.47 салбар/, Монгол Улс /61.29 салбар/, Люксембург /56.54 салбар/ багтжээ. Жагсаалтын сүүлийг Ардчилсан Конго Улс /0.7 салбар/, Конго /0.67 салбар/, Украин /0.39 салбар/ мушгижээ.

Дэлхийн дундаж үзүүлэлт 11.18 байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top