СУДАЛГАА | Илүү цагаар ажиллах нь цусны даралт ихсэх шалтгаан болдог

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Өмнөд Солонгосын Зүрхний эмч нарын холбоо, АНУ-ын Зүрхний холбооны судалгаагаар илүү цагаар ажиллах цусны даралт ихсэх өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Дээрх судалгаанд дурдсанаар долоо хоногт 49 ба түүнээс дээш цагаар ажилладаг хүмүүсийг 35 буюу түүнээс цөөн цагаар ажилладаг хүмүүстэй харьцуулахад зүрхний шигдээс, цусны даралт ихсэх өвчний тохиолдол их байжээ. Цагаан захтан гэж нэрлэгддэг оффисын суугаа ажилтан болон сэтгүүлч мэргэжилтэй хүмүүст даралт ихсэх өвчний шинж тэмдэг илүүтэйгээр илэрч байсан аж.

Анхны шинж тэмдэг илрэлгүй нуугдмал байдаг учраас тухайн өвчтөн харвасныхаа дараа эмнэлэгт хандах тохиолдол цөөнгүй байдаг юм. Тиймээс аливаа хүн жилд дор хаяж нэг удаа эмнэлгийн нарийн шинжилгээнд хамрагдах ёстой гэж эмч нар зөвлөж байна. Цусны даралт ихсэх өвчнийг аль болох эрт илрүүлэх нь зүрхний шигдээс, харааны бэрхшээл, бөөрний өвчин, судасны бүлэгнэл зэрэг өвчлөлөөс сэргийлэх шалтгаан болдог байна.

Судалгаанд хамрагдсан 350 гаруй мянган хүнээс долоо хоногт 41-48 цаг ажилласан ажилчдын 42 хувь нь цусны даралт ихсэх өвчний шинж тэмдэг илэрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top