СУДАЛГАА | "Ковид-19" мутацид орж байгаа нь тархалтын хурдыг нэмэгдүүлсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 15


АНУ-ын Флорда мужийн их сургуулийн эрдэмтэд вирус мутацид орсон нь халдварын тархалтыг нэмэгдүүлсэн гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Хэдийгээр коронавирус мутацид орох нь халдварын тархалт болон хөнөөлт түвшнийг нэмэгдүүлэхгүй гэж үзэж байсан ч ийнхүү анагаах ухааны туршилтаар эцэслэн тогтоолоо.

Ялангуяа АНУ болон Латин  Америкийн улсуудад тархаж буй вирус нь Европ тив болон Ази тивд тархсан вирусийг бодвол илүү олон удаа мутацид орсон нь ийнхүү олон хүнд халдварлах нөхцөл бүрдүүлжээ.

Мутацийн уураг гэх эд нь тухайн вирусийг хүн болон амьтанд халдах чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд хүний дархлалын системд танигдах чадварыг нь бууруулж өгдөг байна.

Сургуулийн эрдэмтэд Хойд болон Өмнөд Америкт тархаж буй халдварын мутацид орсон вирусийг D614G гэж нэрлэжээ.

Гэхдээ ДЭМБ-ийн зүгээс вирус мутацид орох нь вакцин үйлдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж байгаа ч халдварын тархалтыг нэмэгдүүлсээр байвал вакцин зохион бүтээхэд хүндрэл үүсгэнэ гэж эрдэмтэд таамаглаж байна.

Одоогоор судалгааны багийнхан Хойд болон Өмнөд Америкт тархаж буй халдварын вирусийг анх тархаж эхэлсэн болон тавдугаар сард тархаж буй вирустэй харьцуулан судлахаар болжээ.

Ингэснээр хоёр давлагаа АНУ болон Өмнөд Америкт дэгдвэл хөнөөлийн түвшин ямар байхыг тогтооход дөхөм болох аж.

 

Эх сурвалж: CNN

Top