СУДАЛГАА | Коронавирус дотоод эрхтэнд нөлөөлдөг

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

 

Анагаах ухааны алдарт Nature Medicine сэтгүүлд коронавирус хүний таван цул, дотоод эрхтэн, бөөрөнд сөрөг нөлөөтэй тухай анагаахын судалгааны дүгнэлтийг орууллаа.

Түүнчлэн зүрх судасны үйл ажиллагаа, тархи мэдрэлийн системийг ч гэмтээдэг болохыг олж тогтоожээ.

Ялангуяа коронавирусээр халдварласан залуу насныханд цусны бүлэгнэл үүсгэх, бөөрний дутагдалд орох шинж тэмдэг илэрч буй аж.

Хэдийгээр коронавирус нь агаар дуслын замаар халддаг боловч зарим тохиолдолд суулгалт, ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна.

Судалгааны явцад коронавирус хүний өтгөнд халддаг болохыг тогтоосон юм.

Коронавирусний тархалтын эхний нэг сард ахмад настнууд ихээр эндэж байсан нь дотоод эрхтэн болон зүрх судасны үйл ажиллагааг давхар муутгасанд оршиж байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Эх сурвалж: BBC

 

Top