Их Британийн гурван хос тутмын хоёр нь өрөнд орвол салдаг

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 31

Их Британийн Нийгмийн судлалын хүрээлэн, Фиделити судалгааны төвтэй хамтарсан судалгаагаар тус улсын гурван хос тутмын хоёр нь өрөнд орвол салдаг гэх судалгааны дүн гарчээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ердөө 21 хувь нь, эрчүүдийн ердөө 16 хувь нь л өрөнд орсон тохиолдолд гэр бүлээ аварч үлдэнэ гэх хариу өгсөн байна. Их Британийн нэг иргэн дунджаар 40 мянган ам.долларын өртэй, зээлийн картын 1.5 мянган ам.долларын өртэй гэх судалгаа гарсан байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэх болсон тул Засгийн газрын дэмжлэгтэйгээр уг судалгааг явуулжээ.

“Хосууд анхнаасаа бүх зүйлээ төлөвлөдөг байх ёстой. Санхүүгийн сахилга баттай байхын тулд орлоготойгоо зарлагаа уялдуулахгүй бол эцэст нь өрөнд орж улмаар гэр бүлийн харилцаа ганхахад хүрдэг” гэж Фиделити судалгааны төвийн захиарл Мейк Кюри ярьжээ.

Хэрэв гэр бүлээ хэцүү үед аварч үлдье гэвэл яаралтай үед хэрэглэх данс нээж түүндээ хуримтлал үүсгэж байх нь чухал ажээ. Судалгаанд хамрагдсан 50 гаруй мянган хүний дундаж өр нь 38.8 мянган ам.доллар байсан байна.  Фиделити судалгааны төв дээрх судалгааг таван жил тутамд нэг удаа Британи даяар явуулж байхаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мэрж(122.201.31.159) 2020 оны 03 сарын 06

за тэр шүү санхүүгийн боломжэой болж байж л эхнэр авах нь зөв... дээхэн үед намайг залуу бхад ажилгүй бөгөөд авгайгаараа тэжээлгэх гсн тэнэг юмнууд эргүүлдэг байваа. гэж... нэг их сонин штэ.. өдөржин ажлиллад гэртээ ирэхэд шөнө нь худлаа унтуулахгүй .. маргааш ажилтай бхад ...тэгэхээр санхүү их чухал

1  |  0
Top