СУДАЛГАА | Коронавирус гуталд тав хоног амьдрах чадвартай

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 27

АНУ-ын Халдварт өвчин судлалын тархвар зүйн мэргэжилтэн Мэри Шмидт коронавирус хүний гуталд тав хоног болон түүнээс дээш хүртэлх хугацаагаар амьдрах чадвартай гэдгийг анхаарууллаа.

Учир нь гутлыг ихэвчлэн пластик болон нийлэг материалаар хийдэг тул вирусний амьдрах чадварыг нэмэгдүүлдэг байна.

Тиймээс гадуур явахдаа өмссөн гутлаа долоо хоногт дунджаар 2-3 удаа угаалгын машинаар угаах юм уу, ариутгах хэрэгтэй гэх зөвлөмж өгчээ.

АНУ-ын Аризона мужийн их сургуулийн эрдэмтдийн 2008 онд хийсэн судалгаагаар гэдэсний халдвар болон бусад халдвар хүний өмссөн гутлаар дамжин халдах эрсдэлтэй гэсэн дүгнэлтэд хүрч байжээ.

АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дээрх судалгааны материал болон холбогдох бусад анхааруулгыг ДЭМБ-ын Америк дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэхээр болсон байна. 

Эх сурвалж: The New York Post, Huffington Post

 

Top