СУДАЛГАА: Хөдөөний эрчүүд 40-50 нас хүрээд хөгширдөг гэж хариулжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Эрэгтэйчүүдээс "Та хэдэн насандаа өөрийгөө хөгширсөнд тооцох вэ" гэж асуухад хот суурин газрын эрчүүд 50, 60 гэсэн бол хөдөө орон нутгийн 40, 50 насандаа өөрийгөө хөгширсөнд тооцдог гэж хариулсан байна.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын шалтгааны талаар хийсэн Дэлхийн банкны судалгаагаар эрэгтэйчүүд эмзэг байдлаа бусдад харуулахаас зайлсхийх, "чанга, хатуу" гэдгээ бусдад батлан харуулахын тулд өвчний шинж тэмдгээ нуух хандлагатай байдаг аж. Энэ байдал нь эрэгтэйчүүд хүндээр өвдсөн ч эмнэлгийн тусламж авахаас зайлсхийхэд хүргэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзээрэй: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top