Х.Болорчулууныг Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэв

С.Данзан | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Х.Болорчулуун тэргүүтэй зарим сайд нар Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Удаа дараа асуудал дагуулах боллоо. Тиймээс энэ тал дээр санал оруулж, асуудлыг хэлэлцэнэ. Холбогдох байгууллагуудад ч сайтар шалгаж учрыг нь олох хэрэгтэй гэдгийг эх сурвалж хэлэв. Энэ бол Тамхины цэг дээрээс шүүрдсэн мэдээлэл биш, нэлээд бодитой байж болох эх сурвалжийн мэдээлэл юм.

Яах аргагүй Х.Болорчулуун тэргүүтэй нэр бүхий сайд нар энэ Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн байх. Тэгэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун чухам яагаад Засгийн газрын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх болов гэх асуулт урган гарна. Нэгэнт асуулт байгаа учраас ямар нэгэн байдлаар хариулт өгөхийг хичээлээ. Гэхдээ энд хэн нэгэн хүний нэр хүндэд халдах гэсэнгүй, бодит үйл явдлын мэдээлэлд тулгуурласан болно.

 

1. Иргэд Х.Болорчулууны булхайг шалгуулахаар АТГ-д хандлаа

 

Э.Цэрэнтогтох тэргүүтэй иргэдийн төлөөлөл Х.Болорчулуун сайдыг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд, мөн улсын хөрөнгийг шамшигдуулсан тухай үндэслэл бүхий баримт бичгийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан. Тэд Монгол Улсыг удирдан чиглүүлж яваа улс төрийн албан хаагчдын талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдаж, ард нийтийг маш ихээр бухимдуулж байна гэв.

Ингэхдээ тэд “сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой гэдэг нь баримтаар нотлогдож байна. Учир нь тухайн станцын дарга нь түүнтэй худ ургийн хамааралтай Г.Отгонбаатар гэж хүн бий. Тэд 2018 оноос хойш өөрийнхөө хамаарал бүхий буюу төрсөн дүү, хамаатан садны зээ дүү гэх мэт хүмүүсээр дамжуулж 18 удаа тендэр авсан байдаг. Зээ дүүгийнх нь хүүхдийн нэр дээр байдаг компани 2021 онд барилгын тусгай зөвшөөрөл, эрчим хүчний станцад бараа нийлүүлэх тендэрийг 2022 онд тус тус авсан гэхээр нийт найман тендэр авсан, төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаасан нь давхар нүүрсний хулгайтай холбоотой гэдэг үндэслэлээр шалгуулахаар хандаж байгаа юм” хэмээсэн.

Иргэдийн төлөөлөл зүгээр ч нэг улстөрчийг харлуулах гэж баримт зохиогоогүй гэдгээ ч дурдана лээ. Танхимынх нь нэг сайд ийм олон асуудал босгож байгааг иргэд мэдээлж байна гэдэг Засгийн газрын нэр хүндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж байхгүй.

 

2. Мухардалд орсон Х.Болорчулуун Ц.Сэргэлэнгээр оролдсон уу

 

Х.Болорчулуун өөрийнх нь булхай дэлгэгдээд ирэхээр мухардалд орж, “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэгч болж, хамтрагч руугаа дайрав бололтой гэх мэдээлэл цахимд байна. Тодотговол УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун нарын дунд маргаан өрнөж байгааг олон нийт тойргийн зодоон эртнээс эхэллээ гэж байна. Үгүй юм. Үнэн хэрэгтээ Х.Болорчулуун мухардалд орохдоо хамтрагч руугаа буруугаа чихэж, анхаарлыг өөр тийш хандуулах гэж байгаа хэрэг гэдгийг ч нуусангүй. Үүнийг би хэлээгүй иргэдийн төлөөлөл л баримтаар дэлгэсэн.

Харин Х.Болорчулуун сайд "Нэг гишүүн нүүрсний хэрэгт холбогдчихоод намайг түүндээ нэрийг нь оруулсан гэж хардаад байгаа юм. Ер нь хуулийн байгууллага АТГ-ынхан аль нэг гишүүний үгээр нүүрсний хэрэгт хүн нэмж оруулна гэж юу байхав. Тэр улстөрч бол цол хэргэм, албан тушаалын төлөө аль ч намын, хэнтэй ч наалдаж нөхөрлөж явж ирсэн, бохир улстөрч. Төрөөс төрсөн тэрбумтан гээд хэлчихье. Магадгүй тэр хүний нүүрсний хэрэгт холбогдсон зам нүүрс шиг, минийх тариа будаа гурил шигээ цагаан гэж би итгэлтэй хэлнэ" гэх байр суурийг илэрхийлсэн. Түүний байр сууриас харахад Ц.Сэргэлэн генералыг хэлэв бололтой. Анхнаасаа л тендерт нэр холбогдож явсан бизнесмэн гишүүн “Арван хувь” ч билүү нэг сайдтай сүрхий холбоотой зэргээ далдалж, олныг төөрөгдүүлэх гэсэн арга бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнгийн хувьд АТГ-аас нүүрсний хулгайтай холбоотой 17 албан тушаалтны нэгээр зарлагдсан нь үнэн. Энэ тухайд өөрөө ч байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Намайг харлуулах зорилготой нэг нөхөр гүйгээд байгаа юм. Би цаг нь ирэхээр хэлнэ. Зүгээр байхад хүн хатгаад байгаа бол зөрүүлээд тэвнэ шиднэ!" гэх мэтээр анхааруулж байсан нь Х.Болорчулуун сайд юм болов уу гэх таамаг байгаагаас тэр нэр цохож хэлээгүй. Энэ нь эрх баригч намынхан дунд ч таагүй байдал үүсгэж, улмаар Засгийн газрын нэр хүндэд нөлөөлөх нь ойлгомжтой.

 

3. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль зөрчин томилогдов

 

Өнгөрөгч намар, наймдугаар сарын 30-ны өдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг томилоход нийгэм цочирдон хүлээн авсан байх. Юуны өмнө тэр өөрөө хүнсний салбарт бизнес хийдэг улстөрч гэхээр ашиг сонирхлын том зөрчил илэрч байна.

Тодотговол, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” гэж бий. Уг нь энэ хуулиа мөрдвөл Х.Болорчулуун сайд болох учиргүй хүн. Түүнд асар том ашиг сонирхлын зөрчил бий. Урьд өмнө бизнес эрхэлж байсан нь хамаагүй байж болох ч түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Дорнод” гурил, тэжээлийн үйлдвэрт хувь эзэмшдгийг дурдсан нь бий.

Уг хуулийг энгийн байдлаар ойлгуулахад ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголтод төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх албаны чиг үүрэгтэй нь харшлахыг ойлгодог.

Үүнээс байнга, бололцооныхоо хэрээр зайлсхийж, өөрийн болон төрийн байгууллагынхаа нэр хүндийг эрсдэлд оруулахгүй байх шаардлага төрийн албан тушаалтнуудад тавигддаг л зүйл. Өөрөөр хэлбэл Х.Болорчулуун салбарын сайдаар томилогдохоос зайлсхийх хэрэгтэй. Ерөнхий сайд, Засгийн газраас санал болгосон ч татгалзах агуулга бүхий эрх зүйн орчинтой зүйл. Харин манай төрд хуулиасаа эсрэг, шантааж хийж байгаад ч хамаагүй улайрч сайд болдгийн цаана юу байна. Өнөөх л ашиг сонирхлын зөрчил бүр амь бөхтэй оршиж байгааг харуулсан хэрэг болно.

 

4. ЖДҮ-д холбогдсон нөхөр хамгийн олон сан бараадав уу

 

Нэг мэдээлэл бий. Үнэн худлыг мэдэхгүй юм. Х.Болорчулуун сайд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдож байсан хүн.. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа хамгийн олон сан бий. Тэр бүрээс энэ зээл гардаг гэхээр бас л нэг ашиг сонирхол. Урьд өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэргээр сайдынхаа суудлыг өгч, улмаар шүүхээс хариуцлага тооцож байсныг бид мэднэ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.185.179) 2023 оны 01 сарын 18

яагаад жинхэнэ хулгайчууд болох Хүрэлбаатар Чойжилсүрэн гээд хогийн гаруудыг шалгахгүй гэмгүй улсууд руу олны анхаарлыг чиглүүлээд гөлөг төөрүүлээд байгаа юм бэ

0  |  0
Irgen (182.208.250.170) 2023 оны 01 сарын 18

Gurvan udaa songogdson gehed yrij , helj suraagui baigaa dunhuu hogiig said geh uu , saad geh uu ? Sda ... l gesen ni yg tohiroh hulgaich .ah duugeeree tenderchin Jdu chin saadig hurdan arilgaj tsaash yvah ni tumen zuv

0  |  0
Дорнод аймгийн иргэн(64.119.31.218) 2023 оны 01 сарын 18

Болиочдээ нүүрснийхэнтэй тэмцээд эхлэхээр л нэр хүндийг нь унагаад ирэх юм. Харин ч энэ засагт хийх юмтай хийж байгаа хүн шүү.

0  |  1
Dagwaa(202.55.188.106) 2023 оны 01 сарын 18

Угаасаа Болорчулуун, Даваасүрэн нарыг засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргаж Оюун-Эрдэнийн хүчийг сулруулах зохион байгуулалттай ажиллагааг нөгөө ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД аль хэдийнээс явуулж эхэлсэн шүү дээ. Тэдний энэ их бусармаг үйлдэлд автаж болохгүй. Зориуд зохион байгуулалттай худал цуурхал тарааж байж мэднэ. Тэд энэ тал дээрээ дэндүү их мэргэшсэн бас хулгайн асар их хөрөнгөтэй луйварчид юм аа!!!

2  |  0
zochin(192.82.72.191) 2023 оны 01 сарын 18

Болорчулуун гэмгүй юм буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй байхоо, үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаа бол ард түмний өмнө зоригтойгоор буруугаа хүлээж, уучлалт гуйх хэрэгтэй

1  |  0
Юв(202.126.89.242) 2023 оны 01 сарын 18

ОЮУНЭРДЭНЭ ийн засгийн газар нэр хүнд гэж байгаа юм уу

0  |  2
Top