Улсын Ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас өнөөдөр (2023.01.18) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од энэ үеэр Авлигатай тэмцэх нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 17 хүний нэрийг зарласны долоо нь УИХ-ын гишүүн байсан, тэдгээр гишүүнээс яллагдагчаар татсан хүн байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Тэрбээр "Мөрдөх байгууллагаас нэр дурдагдсан 17 гишүүний заримд нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татах саналыг Нийслэлийн Прокурорын газарт гаргасан. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягийг яллагдагчаар татсан. Мөн "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж, Д.Ариунболд нарыг яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол УПЕГ-аас гаргасан" гэх хариулт өглөө.
Түүнчлэн "Нүүрс олборлолт экспорт, тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕП-ын шийдвэрээр АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг нийт 46 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсны 28 нь хэрэг бүртгэлт, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байгаа. Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг байгаа бол прокурорын хяналтад шүүхэд шилжүүлсэн 28 хүнд холбогдох хоёр хэрэг хянагдаж байна. Гашуунсухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх алба хаагч нарт холбогдох албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль авсан, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын албан хаагч нар нь албаны чиг үүрэгт хамааралгүй хахууль авсан нь хэргүүдэд НПГ-аас хянаж байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар нийт 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Тэдний 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна" гэв.
Нүүрс олборлолт тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 25, цагдаагийн байгууллагаас 78 буюу нийт 103 мөрдөгч дээрх хэргийг шалгаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага 90 гаруй мянган цаасан суурьтай баримт, АТГ 574 хавтас цаасан баримтыг хураан авчээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ажнай Батэрдэнийг яагаад яллагдагчаар татахгүй бган ард түмэн маш сайн ажиглаж бга шүү та нарыг
Хэ хэ эр хүн туг ч барина тугал ч хариулдаг байсан эмэгтэйчүүд маань бас барьцаж дуурайдаг болж дээ угаас эрчүүдийн хийдэг болгоныг эмэгтэй хүн Яагаад чадахгүй гэж хичээдэг үзүүлж харуулдаг болсон цаг үе юм даа
Hiimel shudendee am ni zuurchaad sonin hydalch muuhai avgai you
Эмэгтэй хүн хулгайд ч бас жижигддэггүй юм байна.
mungunii hun chanraa hudaldsan emegchen eh bailgui ur huuhed n ehiigu yaj mungu oldgiig medej avaasai uurd amdrah yum chig ulsaa zarsan munguur uhen uhtee barj idehuu
энэ Адъяхсүрэн нүүрс хулгай хийгээгүй. морь Батэрдэнэ шиг бусдын талбай мөргөдөг хулгай хийж мөн хулгайгаар гаргаагүй. харин С ЗӨВШӨӨРӨЛ авах гэж авилга өгсөн байж болзошгүй юм. ЯАГААД д.батэрдэнийг яллагдагчаар татахгүй байна. .тэмцэнэ шүү.
энэ Адъяхсүрэн нүүрс хулгай хийгээгүй. морь Батэрдэнэ шиг бусдын талбай мөргөдөг хулгай хийж мөн хулгайгаар гаргаагүй. харин С ЗӨВШӨӨРӨЛ авах гэж авилга өгсөн байж болзошгүй юм. ЯАГААД д.батэрдэнийг яллагдагчаар татахгүй байна. .тэмцэнэ шүү.