Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордноо өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.
Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална.
Үүнд:
1. Сэлэнгийн герефорд ХХК
2. Изинис эйрвэйз ХХК
3. Пирамид орд ХХК
4. Сод монгол групп ХХК
5. Сонгоулд ХХК
6. Түгээмэл түмэн хишигтэн ХХК
7. Геологийн төв лаборатори ТӨҮГ
8. Монгол микрон кашмер ХХК
9. Комплант ХХК
10. Макс рөүд ХХК
11. Монполимет ХХК
12. Петролуем продакшн ХХК
“Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ сонсгол маш үр дүнтэй болж бна харин луйварчид нүүр нь улайгаад сандарч үхлээ. ХБны Батбаяр Орхон гэсэн новшнуудыг албадан авчирах ёстой шүү