Иргэний зориг ногоон намын гэрчилгээг дахин олгох боломжгүй гэх шийдвэрийг Улсын дээд шүүхээс гаргасан байна.
Тодруулбал, өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцжээ.
Улмаар Иргэний зориг ногоон намын дарга гэх Ц.Ганхуягаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, “гэрчилгээг гээгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )