Intellinews: ОХУ-ын 22540 иргэн Монгол Улсад нэвтрээд байна

2023 оны 01 сарын 27

“Intellinews”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Өнгөрсөн сарын 22-нд Владимир Путин Оросын армийн тоог гуравны нэгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө зарлахад Монгол Улс цэрэг татлагаас зугтаж буй оросуудын дараагийн давалгаанд өртөөд байна.

Путиний дайн олон тооны оросуудыг, тэр дундаа цэргийн насны оросуудыг визгүй зорчуулдаг цөөхөн хэдэн улс руу дүрвэхэд хүргээд байна. Эдгээрт Монгол Улс багтаж байна. Гэсэн хэдий ч Монголд очсон оросуудад олон бэрхшээл тулгардаг. Оросын банкны картууд ажиллахгүйгээс гадна амьжиргаа залгуулах ажил олдохгүй байна. Оросуудын олонх нь сард 400 орчим ам.долларын цалинтай, жижиг, хөгжиж буй Монголд ажил олж чадахгүй байна. Харин ирсэн хүмүүсийн олонх нь ядаж л цаг агаар сайхан байдаг Вьетнам, Тайланд руу явах замдаа Монголыг түр зогсоол болгон ашиглахыг зорьдог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өдөртөө хасах 23 хэм орчим хүйтэн байна. Тэд Монголд үлдэх эсвэл нарлаг цаг агаарт аялах эсэхээс үл хамааран оросуудын ирээдүй тодорхойгүй нь мэдээж. Тэд хэзээ, гэртээ буцаж ирэх боломжтой эсэхээ мэдэхгүй байна.

Санкт-Петербургээс ирсэн 15 настай Валериа "Бидэнд Орос руу буцаж очих боломж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Учир нь, миний аавыг цэрэгт авч явах магадлалтай" хэмээн ярьж байна. Украины дайн эхэлснээс хойш Монгол руу дүрвэсэн оросууд бүх зүйлээ ардаа орхиж, Улаанбаатарт амьдарч, тодорхойгүй ирээдүйтэй нүүр тулж байна.

ОХУ-ын хууль тогтоох байгууллага Төрийн Дум Эрүүгийн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, бууж өгөх, цэргээ орхих, цэрэг татлагаас татгалзах зэрэгт хатуу шийтгэл оногдуулах буюу 15 жилийн хорих ял оноохоор болсон. Дайчилгааны тухай зарласны дараа Оросын иргэд эх орноосоо гарч эхэлжээ. Дайн эхэлснээс хойш 1.4 сая хүн эдийн засгийн хориг арга хэмжээний нөлөөгөөр эсвэл дайнд татагдан орохгүйн тулд ОХУ-ыг орхисон байна. Монголд ирж буй оросуудын олонх нь буриад, халимаг, тува зэрэг монгол угсаатан байдаг. Мөн якут, славян үндэстнүүд Монголд цөөн тоогоор иржээ. Одоогийн байдлаар ОХУ-ын 22540 иргэн тус улсад нэвтрээд байгаа аж. Монгол руу нэвтэрсэн  хүмүүсийн 98 орчим хувь нь нийслэлд байна. “Mongolia/Adaptation 03” нэртэй “Telegram” групп 7638 гишүүнтэй, “Монголд түрээсийн орон сууц” 1457, “Монгол дахь ажлын байр” 2562 гишүүнтэй. Эдгээр шинэ хүмүүсээс гадна Монголд аль хэдийн байсан оросуудын олонх нь визээ сунгаж байна. 

Монголд ирээд таван жил болж байгаа Эрхүүгийн бизнесмен 47 настай Иван Сергеевич дайн эхэлснээс хойш маш олон оросууд ирсэн тухай ярилаа. Тэрбээр "Орос дахь нөхцөл байдал тийм ч таатай биш байна. Эдийн засгийн байдал хүндэрч байна. Оросын автомашины үйлдвэрлэл урьд өмнө нь дэлхийн шилдэгүүдийн нэг байсан. Одоо бол байдал өөрчлөгдсөн. Дайчилгааны улмаас ес, аравдугаар сард ирэх оросуудын тоо эрс нэмэгдсэн. Хэн ч тулааны талбар дээр хэн нэгнийг алахыг хүсэхгүй. Тэд дайнд гэр бүлийн гишүүдээ болон амиа алдахыг хүсэхгүй байна. Тийм ч учраас тэд эх орноо орхиж эхэлсэн” гэв.

Орос, Хятадын газрын зураг дээрх Монголын байр суурь үргэлж асуудалтай байсаар ирсэн бөгөөд хоёр том гүрэн Улаанбаатарт улс төр, эдийн засгийн дарамт шахалт үзүүлдэг. Ер нь Монголын улстөрчдийн олонх нь Хятадыг гэхээсээ илүү Оросын талыг баримталдаг. Тиймээс Монголын цагаачлалын алба оросуудыг эх оронд нь явуулах бус оршин суух зөвшөөрөл олгоно гэж мэдэгдсэн нь олныг гайхшруулсан. Дайн эхэлсний дараахан ирсэн оросууд рублийг ам.доллароор сольж, улмаар тус улсад ам.долларын хомсдол үүсгэв. Үүнээс хойш банкууд худалдан авч болох ам.долларт маш хатуу хязгаарлалт тогтоосон.

28 настай Владислав Монголоор дамжин Вьетнамд ирсэн бөгөөд Оросын картыг дэлхий даяар хаасан. Вьетнамд бид Оросын Вьетнам дахь банкны АТМ-аас мөнгө авах боломжтой хэвээр байна. Энэ шалтгааны улмаас  Вьетнамд ирсэн тухайгаа ярьж байв. "Үнэндээ би өөр улс руу явмаар байна, гэхдээ хаа сайгүй хаалттай байгаа тул одоо өөр газар явахад хэтэрхий оройтсон гэж бодож байна” гэдгийг тэрбээр мөн тодотгож байв.

Иван Сергеевич Монголд ирж байгаа оросуудад ажил олж авахад хэлний бэрхшээл зэрэг асар их бэрхшээл тулгардаг талаар тайлбарлав. 50-иас  дээш насны монголчууд ерөнхийдөө бага зэрэг оросоор ярьдаг ч ихэнх залуучууд зөвхөн монгол, англи хэлээр ярьдаг. Иван "Ихэнх оросууд тогтвортой орлого олж чаддаггүй бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ажилд хагас цагаар ажиллах нь тийм ч амар биш. Би тэдэнд ядаж ажил хийж, амьдралаа залгуулах газар олоход нь туслахыг хичээдэг” гэв.

Владислав цэргийн алба хаахаас зайлсхийхийн тулд Оросоос зугтах хүртлээ Молчанов-Сибирскийн Эрхүү мужийн улсын бүх нийтийн шинжлэх ухааны номын санд ажиллаж байжээ. "Би найз нөхдийн хамт Монголд ирсэн бөгөөд мөн ийм шалтгаанаар эх орноо орхин явахаас өөр аргагүй болсон олон орос хүмүүстэй уулзсан” талаараа тэрбээр ярьж байв. Дайн зогсохгүй бол оросууд Монголд ирэх хандлага үргэлжилсээр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа Владислав ярьж байв.

“Дайчилгааны улмаас хүмүүс есдүгээр сарын 21-нээс хойш эх орноо орхин гарсан. Яг одоо Монгол руу орох оросуудын урсгал буурсан ч удахгүй Оросоос гарах гэж байгаа хүмүүс байсаар байна. Дайн бол ямар ч  утгагүй зүйл бөгөөд Оросын орчин үеийн түүхэн дэх хамгийн хар бараан, ичгүүртэй хэсэг юм. Путин бол гэмт хэрэгтэн” гэв. Үүнтэй адилаар Иван Сергеевич "Дайн дуусах цаг болсон гэж би бодож байна. Урт хугацаанд ямар ч байсан Орос улс маш том хохирол амсах болно. Энэ бол хэзээ ч болохгүй байх байсан утгагүй дайн юм. Украин газар нутгаа авч үлдэнэ.  Орос ямар ч байсан ялагдах талдаа байна. Энэ бол хэзээ ч эхлэх ёсгүй дайн бөгөөд хоёр талыг сүйрүүлж буй дайн юм." гэв.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zovhin(202.126.90.50) 2023 оны 01 сарын 28

Sanaa zovoltgui dee 1-2 jiliin daraa Oros yalsan bna..

0  |  0
Zochin(86.111.136.207) 2023 оны 01 сарын 27

Mongoliin tur zasag Orosudad tuslah heregtei.Orosuud haana chig amidarch chadna...Aimgudadaa amiditah tureesleh baur olgoj ajil olohod nj tuslamaar um.Tsagiin hunded Mongolchufad tuslaj bsan ni orosud bsan ! Henii huchind Mongolinhoo tusgaar togtnoliig abarch uldlee.!

1  |  0
үнэн(64.119.26.27) 2023 оны 01 сарын 27

Аль олон жилийн өмнө ”Украйнтай Орос байлдвал Сүйрэх болно ” гэж Ванга удаа дараа айлдсан байдаг гэжуагаа. Путины талын худалч оросын сурталчид үүнийг шал худлаа өөрчилж хичнээн ярьсан ч жинхэнэ яртай нь Болгарт бичлнэгээр хадгалагдан буйг нь яаж ч чадахгүй л байна даа.

0  |  1
zochin(71.239.25.243) 2023 оны 01 сарын 27

buriad halimag tuvanuud mongol heliig pii paa geed toodgui bizdee.Hervee mongol heltei baisan bol yaj iigeed ajil oldono.Ter oros heliig chin oros bolon heden stanaaas uur gazar medehgui shdee.Orosuud neg ih europiin deed tsagaan aristan boloh gej azi garaltai humuusee ih doromjildog baisan.Odoo delhii dayar ivanuudiig hen ch toohgui bna.Tuuh ergedeg yumdaa.

2  |  2
Уншигч(139.5.217.34) 2023 оны 01 сарын 27

Ухаалаг, улс төрийн тархи угаалтаас эрүүл саруул үлдэж чадсан оросуудад амжилт хүсье

3  |  1
Top