Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс гурван медаль хүртлээ

2023 оны 01 сарын 26

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны нэгдүгээр сарын 18-26-нд Тайландын нийслэл Бангкокт болж өндөрлөлөө.

Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолтууд боллоо.

Манай улсаас 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга  финалд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдаж 1:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртэв.

Мөн манай эрэгтэй боксчдоос 54 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд, 57 кг-д Гантөмөрийн Лундаа нар хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 01 сарын 27

erchuud n dandaa l neg muu hurel shaah yumdaa.Stanuudad nyalga taviulahiin dandaa...

0  |  0
Top