Олимпын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ

2024 оны 01 сарын 29

Монгол Улсын баг тамирчид олимпын наадамд анх оролцсон түүхэн өдрөөс хойш яг 60 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн өдөр болон Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан олимпын анхдагч, ахмад тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1964 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол улсаас цаначин, тэшүүрчин, дасгалжуулагч нийлсэн 21 тамирчин Иннсбрукийн өвлийн есдүгээр олимпын наадмыг зорин очсон байдаг. Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нартай уулзав.

Олимпын анхдагч нар маань эдүгээгээс 60 жилийн өмнөх тэр өдрүүдийнхээ дурсамжийг хуваалцсан. Манай улсын тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай ахмад тамирчин Л.Боль дурсан ярив.

“Тэшүүрийн Цэндмаа төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн “Ура” хашгираад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд маань хуучилж байлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балай хогд өөр ажил (118.200.73.23) 2024 оны 01 сарын 29

энэ бөх хийх ажил алгааа,,,монголыг хорлодог шунал бөхчүүдийг зайлуулаасай

0  |  0
Зоригт (66.181.182.13) 2024 оны 01 сарын 29

Өгөр Батэрдэнэ

0  |  0
Байгалиа (103.212.119.82) 2024 оны 01 сарын 29

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зундуйгаа маань сайхан байна хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэндээ урт насалж удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

0  |  0
Top