Замын-Үүд сумын малын тоо толгой 4.1 хувиар өсжээ

2023 оны 01 сарын 27

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүн гарлаа.

Сумын Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн А/319дугаар захирамжаар 15 хүний бүрэлдэхүүнтэй сумын Засаг дарга Б.Анхбаяр, сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяраар ахлуулсан ажлын 2 хэсэг гарч арвандугаар сарын 07-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд сумын хэмжээний малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгж байгууллагын малыг бүрэн хамруулж, 2022 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг зохион байгуулж ажиллажээ.

Тооллогод нийт 79 малчин өрх, 69 мал бүхий өрх, 5 аж ахуй нэгж байгууллага хамрагдаж тэмээ-882, адуу-4450, үхэр-3291, хонь-16449, ямаа-17399 нийт 42.471 толгой мал тоологдож, өмнөх онтой харьцуулбал мал сүрэг 4.1 хувиар өссөн дүнтэй байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top