Н.Энхбаяр: Шинэ Үндсэн хууль батлах ажлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга манлайлаасай

2023 оны 01 сарын 28

Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулсан Ажлын хэсгээс пүрэв гаригт (2023.01.26) мэдээлэл хийв. Энэ үеэр Ажлын хэсгийн гишүүн, Иргэний зориг, ногоон намын дарга Ц.Ганхуяг "Сүүлийн үед төсөлтэй сайн танилцаагүй байж ташаа мэдээлэл их явлаа.

1992 оны Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон. Зөвлөлдөх уулзалтад орсон хүмүүсийн 70 хувь нь шинэ Үндсэн хуулийг хэлэлцэхийг шаардсан. Төр муу байгаа нь Үндсэн хууль тааруу байгааг харуулж байна. Зөвлөлдөх зөвлөлийг татан буулгая. Шинэ Үндсэн хуулийг батлах эрх парламентад ч байх ёсгүй. Ард түмэнд л байгаа. Бид бүхэн багагүй хугацаанд санхүүгийн нэг ч дэмжлэггүйгээр энэ хуулийг боловсруулж гаргасан. 1992 оны Үндсэн хуулиас бүх талаар илүү болсон гэж бид бодож байна. Энэ хуулийн төсөл ард түмний хэлэлцүүлгээр орж, шүүгдэх ёстой. Ард түмний засаглал тогтоохоор зорин ажилласан. Үүний тулд шинэ Үндсэн хуулийн төсөлд Бүгд найрамдах засаглалын үндсэн зарчим бол ард түмний төлөө, ард түмнээс сонгогдсон засаглал мөн гэж оруулсан.

Улстөрчдөд хариуцлага тооцож огцруулдаг, тогтвортой Засгийн газартай болох, гүйцэтгэх эрх мэдэл олон толгойтой байгааг таслан зогсоох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, тангарагтны шүүхтэй болох, ҮХЦ-ийг татан буулгаж Дээд шүүхэд нэгтгэх, олон намын тогтолцоонд шилжих, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлах гэх мэт асуудлуудыг төсөлд тусгасан. Олонхын саналаар гарсан саналыг энэ хуульд тусгасан. Харамсалтай нь 1992 онд батлагдсан хуультайгаа байх сонирхолтой этгээдүүд зохион байгуулалттайгаар дайралт хийж байна" гэсэн юм. Үүний дараагаар Ажлын хэсгийн ахлагч Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Одоогийн хүчин төгөлдөр Үндсэн хуулийг яагаад чадамжгүй болсон гэж үзэж байгаа юм бэ?

-1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжиж орсон. Тиймээс энэ Үндсэн хуулийг хийхдээ нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгмийн харилцаанд шилжинэ гэж томъёолсон байдаг. УИХ бол төр барих дээд байгууллага гэж заасан. Үүгээр бид 32 жил явж үзлээ. Харамсалтай нь энэ тогтолцооноос болоод төр засаг хяналтаас гарсан. Ийм төр засаг чинь ард түмний бухимдлыг төрүүлж байна. Тийм учраас одоо хүн төвтэй, иргэн нь төр, засгаа хянадаг Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга гарч байгаа юм. Шинээр боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөлд ч үүнийгээ тусгасан.

-Шинэ Үндсэн хуулийн төслийг яаж боловсруулсан бэ?

-Нийтдээ 20 гаруй улс төрийн нам Үндсэн хуулиа өөрчилье гэсэн тунхаг бичигт гарын үсэг зурсан. Дээр нь саяхан болсон Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай ард түмний уулзалт дээр Ерөнхий сайд илтгэл тавихдаа гурван гарц байгааг хэлсэн. Нэгдүгээрт, юу ч хийхгүй ингээд байж байя гэсэн. Хоёрдугаарт, тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулъя. Гуравдугаарт, цоо шинэ Үндсэн хууль хийе гэсэн. Энэ гурвын алийг нь ч сонгосон дэмжээд явна гэдгээ хэлсэн.

МАН болон МАХН нэгдэж байхад ч шинэ Үндсэн хууль баталж, ард түмнээ баярлуулах юм сан, байгалийн баялгийг нь ард түмнээ өгөх юм сан гэж ярьж байсан. Тийм ч учраас У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгуульд “Баялгийн эзэн Монгол” гэсэн уриатай оролцсон. Мөн нэмэлт, өөрчлөлтөөр хоёр танхимтай парламентыг хийж болохгүй. Тиймээс үндсээр нь өөрчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Нэг танхимд нь намууд ордог. Нөгөөд нь нам бус зарчмаар иргэд орж нөгөөхөө хянадаг байг гэсэн зарчим байгаа юм. Ерөнхий сайд сайхан сэтгэл агуулж, эр зориг гаргаж, биднийг нэгдсэн нэг төсөлтэй болооч гэсэн санал тавьсан. Шинэ Үндсэн хуулийг батлах ажлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг манлайлаасай гэж хүсэж байгаа.    

-Үндсэн хуулийн төслөө Элчин сайдуудад хүргэсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Яагаад ийм зүйл хийсэн юм бэ?

-Бид нэгдүгээр сарын 3-нд Ерөнхий сайдад захирамжийнх нь дагуу төслөө өргөн барьсан. Монголчууд өнөөдөр ийм Үндсэн хуулийг боловсруулах оюуны чадалтай болжээ, та нартай маргалдъя гэж хүргүүлсэн. Харин Н.Энхбаяр чинь коммунист нийгэм бүтээх гэж байна гэж хэлэх учраас Элчин сайдуудад өгч, коммунист нийгэм биш, хүний эрхийг дээдэлсэн Үндсэн хууль боллоо гэдгийг гадаадынхнаар судлуулъя гэж бодсон.

Т.ДАРХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.207) 2023 оны 01 сарын 29

Ard tumendee taniltsulaagui baij elchin saudyydad uguud bh ni haashain bolj bnaaa ?!!!

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 30

Ene hynii naimai bichsen lalar mini hemjeetei baigaarai.Mongolchuudiig ustagahal uym bicheed baigaarai.Uuriin chini bieg zarna shyy.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 30

Pizdaanuud mini hognuudtai alatsah tsag irne shyy.Ustagahal bolno hogiin tonuulchidiig.Uls samarsan lalar uvgun Dyy ohinoo shyyhed avchir.Dalain deeremchin biz dee.Mongoliin turiin tugiig ashgalaj baigaa.Udamaar chini ustagah bolnoo.Hemjeetei baihgyi bol hohino shyy.

1  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 30

Pizdaanuud mini hognuudtai alatsah tsag irne shyy.Ustagahal bolno hogiin tonuulchidiig.Uls samarsan lalar uvgun Dyy ohinoo shyyhed avchir.Dalain deeremchin biz dee.Mongoliin turiin tugiig ashgalaj baigaa.Udamaar chini ustagah bolnoo.Hemjeetei baihgyi bol hohino shyy.

1  |  0
Togcog . (172.56.105.242) 2023 оны 01 сарын 30

Soliotoi ovgon

1  |  0
Иргэн(202.9.47.40) 2023 оны 01 сарын 28

2000 оноос мөнгө , улс төр хоёрийг ихэрлүүлж төрүүлсэн Эцэг одоо ямар нийгэмд Монголоо чирэх Эцэг болох гээд байна даа.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 28

Ene novoshiin avilagch Mongoliin Yndesen huuliig uurchiluhiig sanaarahaj baih shiv.MANAN ba Ve veiin erunhiilugchid ba said nar .Mongold udamshin etsen suuj haan shig amidarah.Mongoliig ygyi hiih gej bna.Yaltan avilagch delhiid zarlagdsan opshorchidoor shorongiin yaltan urvagchidaar.Mongoliihoo yndesen huuliig huliihduulj uurchilyyleh gej yy.Mongolchuudaa arai ygyi biz.Chinges haaniihaa tsarilagiig.Odoonii Ulnii bolson Mongoliin ard tymen hogiin urgamaluudiin amand alt tsutagaj tsaatsalah tsag oirtoj baigaa.Ted dulaan orhoos aigaad soliortsogooj.Altan zagasanii emged chutgurlyy ni tonilogno.

0  |  2
Shar tokhoi (178.209.133.214) 2023 оны 01 сарын 28

Ene muusain ilchegnyyd shunal ni dyysadagyi hogiin urgamalyyd ve.Tsaad utagaaraa bol udamaaraa mapuud turd etsen syyj .Mongoliig yyrd bulashalah gej shunaltaj bna.Adgiin tonuulchidaa.Turuus hogiin urgamaluudiig tonilogson tatan buulagsan tsagtal yndesen huulia uurchilnu.Mongoliin tur ard tymen iredyi sain saihan bolno.Hudaldagdsan setgyylchid telviziihen MANAN turuus. Tonuulchid bitegii olon uym hutsaldaad baui.Yynees hoish.Ardiin hayanaltai ard tymenii tur baiguulna za.Aij yheh gej baigaa pashistuud.Enhebayar.P.Ocherbat.Ts.Elbegdorj.N.Bagabanid.U.Hyrelhyyr.X.Battulaga.haan boloh ni.

0  |  1
Top