Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт “МОН-ТУВА” ХХК-ны захирал Ц.Баасандорж зэрлэг амьтдын амьдрах орчинд дэмжлэг үзүүлэх санал ирүүлж, хамтран ажиллаа.
Эхний удаа Наранбулаг сумын нутагт сэргэн нутагшиж байгаа монгол бөхөнгийн байршил, тоо толгой, идэш тэжээлийн нөхцөл зэргийг тандан судалж, бөхөнгийн байршил бүхий 7 цэгт өвс, чулуун давс тавьж ажиглалт явуулах ажлыг “МОН-ТУВА” ХХК 2023 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр БОАЖГ-тай хамтран гүйцэтгэлээ.
Байгаль цаг уурын нөхцөл хүндэрсэн нэн шаардлагатай газруудад дараагийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, биотехникийн арга хэмжээ авсан газарт автомат камер байрлуулж, үр дүнг тооцох ажлыг үргэлжлүүлэхээр тохирлоо. “МОН-ТУВА” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд зэрлэг амьтдын амьдрах орчинд дэмжлэг үзүүлэх ажлыг санаачилж, бусдыгаа хошуучлан ажиллаж байгаад талархал илэрхийлье гэж Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Байгалийн зэрлэг амьтаны ингэж хамгаална гэж ямар тэнэг нь хэлээд яриад байгаа юм бэ. Ёстой МУЛГУУ юм даа. тэд зэрлэг амьтан шүү.
Ингэж цувуулж орхивол салхинд аманд ч,,хамарт ч үгүй гэдэгдээ