ХХАА-д суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ

2023 оны 02 сарын 02

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард түмнээ сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллаж байна.

Тэрээр Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр орон даяар иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, ажлаа тайлагнахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудаар санал, мэдээлэл солилцохыг уриалсан. УИХ-ын дарга уг аяны хүрээнд Баянхонгор аймагт ажиллаж буй бөгөөд Жинст, Богд, Бууцагаан болон Бөмбөгөр сумдын малчид, иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм.
 
Баянхонгор аймгийн хувьд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, баг бүрийн төлөөлөл болсон малчин иргэд уламжлалт аж ахуй, өв соёлоо эрхэмлэсэн тэмцээн уралдаан, салбар хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтуудад оролцож байгаа юм. Малчдын зөвлөгөөний үеэр сумдын удирдлагууд өнгөрсөн онд орон нутагт хийж хэрэгжүүлсэн онцлох хөтөлбөрүүд, тэр дундаа малчдын нийгмийн хамгаалал, өрхийн үйлдвэрлэлд чиглэсэн зорилтот ажлуудаас танилцуулсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан зарим хуулиуд, ард түмний мэдэх эрхийг хангах, хянан шалгах чиг үүргийн хүрээнд хийсэн ажлууд, Зөвлөлдөх санал асуулгын зарчим, ач холбогдол, Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл цогц хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Түүнчлэн сумдын иргэдтэй уулзах үеэр олон нийтийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой өөрчлөлтүүд,орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилтот ажлууд, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээг сайжруулах талаар зарим санал санаачилгуудыг иргэд хэлж байв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өглөөний уулзалтад оролцож, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжих шийдлүүдийн хүрээнд харилцан санал солилцлоо.

Орон нутагт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг татах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих, ажиллах хүчнийг төвлөрүүлэх талаар уулзалтад оролцогчид онцолж байсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

зочин(66.181.161.185) 2023 оны 02 сарын 02

Сонгууль дөхөөд дарга нар индэрээсээ бууж бүүр наалдаж суух нь лдээ

0  |  0
Top