11-15 насны хүүхдүүд асаалттай орхисон тээврийн хэрэгслээс 3 сая төгрөг хулгайлжээ

2023 оны 02 сарын 03

Орхон аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 10 минутад “Дэлгүүрийн гадна асаалттай орхисон тээврийн хэрэгслээс бэлэн мөнгө хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад "Lexus" маркийн тээврийн хэрэгслээс 3.000.000 төгрөг бэлнээр алдагдсан байна.

Уг хэргийг 11 настай, эрэгтэй “С”, 14 настай, эрэгтэй “У” болон 15 настай, эрэгтэй “О” нар үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сар шинийн баяр ойртож зах, худалдааны төвүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй тул иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top