Хууль бусаар 67 ширхэг ондатар тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна.
2023 оны хоёрдугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж /дайвар/ ирсэн хот хоорондын зорчигч, тээврийн хэрэгсэлд 67 ширхэг Ондатарыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлж, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд, та бүхэн ховордож буй ан амьтныг агнахгүй байх, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, бусдаас дайвар зүйлс авахгүй байхыг анхааруулъя!
Сэтгэгдэл ( 1 )
Ямар хөгийн юм бэ 67 алчихлаар юү үлдэх вэ дээ