Засгийн газрын өнөөдрийн (2023.02.08) хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоолыг баталлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудад гурван үндсэн хүсэл эрмэлзлэл давхац байж илүү үр дүнд хүрсэн гэдгийг улс орны тэргүүн туршлагууд нотолдог.
Тухайлбал баруун европ, Скандиновын хойгийн орнуудын авлигатай хийсэн тэмцэл үр дүнгүүд үүний нотолдог.
Үүний нэгдүгээрт: Тухайн улс орон, түүний засгийн газар авлигатайгаа тэмцэх чин хүсэл эрмэлзлэл байгаа эсэх нь тэмцлийн хамгийн том хөдөлгөгч хүч байдаг.
Хоёр дахь зүйл бол олон түмний авлигатай тэмцэж байгаа тэмцлийг дэмжих дэмжлэгүүд байдаг.
Гуравдугаарт, чадварлаг хууль сахиулах тогтолцоо гэсэн гурван зүйл үр дүнд хүргэдэг.
Тэгвэл Ерөнхий сайдын санаачлан өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлуулсан авлигатай тэмцэх жилийн хүрээнд зарлаж байгаа авлигатай тэмцэх таван үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад даалгалаа" гэв.
Энэ нь дараах “5 Ш” үйл ажиллагаа байгаа юм.
1-РТ: "ШҮГЭЛ АЖИЛЛАГАА"-г эрчимжүүл гэдэг үүрэг, даалгаврыг өгсөн. УИХ-д Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганы хуралдаанаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоогоо төгөлдөржүүлэн баталгаажуулах, шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг бататган хангах тал дээр Засгийн газрын холбогдох гишүүдийг үүрэгжүүлж, шүгэл үлээх үндэсний тогтолцоог бий болгох үүрэг өгсөн. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох үйл ажиллагаа юм.
2-РТ: ШҮҮР АЖИЛЛАГАА. Энэ нь улс төрд, нийтийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй, орлогоо нотолж чаддаггүй нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудыг нийтийн албан тушаалаас шүүрдэн чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байгаа. Нөгөөтэйгүүр авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулан ял шийтгэл нь гарцаагүй байх, холбогдон шалгагдаж байгаа хэрэг бүртгэлийг эрчимжүүлэн шалгах тал дээр “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд хуулийн дагуу ажил зохион байгуулахыг үүрэгжүүлсэн.
3-РТ: ШУВУУ АЖИЛЛАГАА. Сонсогдох байдлын хувьд сонин байж магадгүй. Энэ нь авлига албан тушаалын гэмт хэргээс шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад улс орнуудад байгаа эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эх нутагт нь буцаан авчирч, шударга шүүхийн өмнө оруулж, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах энэ чиглэлийн ажиллагааг зохион байгуулах ГХЯ, ХЗДХЯ болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад үүрэгжүүлсэн.
4-РТ: ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА. Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг хэрхэн улсын орлого болгож, хэрхэн хамгийн хэрэгцээтэй үйл ажиллагаанд захиран зарцуулах вэ гэдгийг шинээр хууль эрх зүйн орчин бүрдүүлж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг ХЗДХЯ-нд даалгаж байгаа.
Сүүлийн жилүүдэд Авлигатай тэмцэх газар 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, улсын орлого болгон санд төвлөрүүлж битүүлмжлээд байгаа. Үүнийг цаашид зөвхөн улсын орлого болгоод том тогоонд эргэлдүүлж явах уу, эсвэл эрүүл мэнд, боловсролын салбар, гэмт хэргээс сэргийлэх чиглэлд хэрхэн яаж зарцуулах төсвийн зориулалттай болгох вэ гэдгийг тодорхойлох эрх зүйн орчинтой болохыг шаардаж байгаа.
Сүүлд гэхэд АТГ Их Британид эрүүгийн хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан амины орон сууцыг улсын орлого болгож, худалдан борлуулах ажлыг эхлүүлж, улсын орлого төвлөрүүлэх ажил яригдаж байсан. Саявтар Балтийн нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах процесс, яриа хэлцэл хийгдэж, одоо төгсгөлийнхөө шат руу орж байгаа мэдээллүүдийг авч байсан.
Энэ мэтчилэн цаашид авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчрах энэ ажлыг эрчимжүүлэх системтэй ажлыг Шилжүүлэх авах ажилланы хүрээнд Ерөнхий сайдын санаачлан боловсруулсан Засгийн газрын тогтоолоор холбогдох албан тушаалтнуудад даалгаж байна.
5-РТ: ШИЛЭН АЖИЛЛАГАА. Төрийн өмчит бүх компаниудын засаглалыг оны нэгдүгээр хагаст сайжруулахыг энэ Шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдсэн байгаа. Энэ хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангаж, төрийн өмчит компани болгон дээр зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр ТУЗ гүйцэтгэх удирдлагыг томилох, зарим төрийн өмчит компаниудад гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох замаар нэн яаралтай 2023 оны эхний хагастаа төрийн болон орон нутгийн өмчит бүх компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгаж байна.
Мөн цахимжилтын ажлыг эрчимжүүлэх, төрийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тогтолцоог цахим руу шилжүүлэх ЦХХЯ-нд даалгаж, эрчимжүүлэх ажлуудыг үүрэгжүүлж байгаа.
Мөн Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг УИХ-д шинээр хууль боловсруулж, өргөн мэдүүлэх замаар намуудын санхүүжилтыг ил тод, шилэн болгох эрх зүйн орчин бүрдүүлэхийг үүрэг болгосон.
Эцэст нь ёс зүйтэй, шударга өрсөлдөх, бизнесийн цэвэр орчинг бүрдүүлэх бүх талын арга хэмжээ авахыг Засгийн газрын сайд нарт даалгасан.
Сэтгэгдэл ( 6 )
авилгал, хээл хахуульд орооцолдсон энэ нийгэмд 5 ш-ийг хэрэгжүүлэх гэдэг амаргүй. цаазын ялгүй шүүх нь мөнгөтэй хүний хэрэг халаасаар баяждаг, өндөр эрх дархтайд толгойг нь илж үйлчлэдэг хууль зүйн орчинтой энэ нийгэмд тун хэцүүдээ миний шударга дүү Оюу, нямка хоёр минь ээ. та хоёроос өөр дугарах хүн ховор юм. хөгжлийн банк, ждү-гийн зээл гээд ирэх сонгуульд ард түмэн хэнд хандах бол гээд бүтэшгүй мянгуужны үлгэр зангуу хөл доор чинь минжсэн хэцүү үе. гэрийн нохой чонотой нийлэхээр хээрийнхээс хэцүү гэдэг үг бий. манай төр загийнхан хээржсэн ноход шүү дээ.
Хамаг хулгай, луйвар нь тодорхой байгаа Женко тэргуутнээ яаж ч чадахгуй байж бас 5Ш гэнэ ээ, Оюулзганы хоосон шоу
Shaadag 5 shaasan sh ysegnyydeeree Mongolchuudiig eeljit shaaltaa hiih gej bna.Hachuud ni SVG.Batboldoos avhuulaad baihad chini shaadag bna shyy.
Shaadag 5 shaasan sh ysegnyydeeree Mongolchuudiig eeljit shaaltaa hiih gej bna.Hachuud ni SVG.Batboldoos avhuulaad baihad chini shaadag bna shyy.
Дэмжиж бна .Мнгол улс бүх шатандаа авилгаас цэвэрлэгдэж байж,Хөгжлийн банкийг хувааж идэж уусан улстөрчид,тэдниыг ашиглан хамтарч хулгайлсан хулгайчидаа,Нүүрсний хулгайч нараа цэвэрлэж тэднийг ял завшуулахгүй г байж цаашаа хөгжинэ.
Мэдрэл муутай юмуу