Х.Нямбаатар: “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоолыг баталлаа

2023 оны 02 сарын 08

Засгийн газрын өнөөдрийн (2023.02.08) хуралдаанаар Ерөнхий сайдын санаачилгаар 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан тогтоолыг баталлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын сайд нарт болон харьяа агентлагуудад далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, олборлох салбарын хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 55 орчим их наяд төгрөгт хүргэх боломж нөөц бий гэж тогтоолыг боловсруулах явцад холбогдох яамдууд тооцоо судалгаа гаргаж өгсөн.

Энэ утгаар нь авч үзвэл Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ний нэг хүнд ногдох орлого анх удаагаа 5 мянган америк доллараас дээш гарах боломжтой гэх тооцооллыг гаргасан.

Улс орнуудын төрийн тэргүүний авлигатай тэмцсэн туршлагууд, авлигатайгаа тэмцэж үр дүнд хүрсэн улс орнуудын олон туршлагыг судалсны үндсэн дээр 2023 оны “Авлигатай тэмцэх жил” болгох Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулсан" гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.42) 2023 оны 02 сарын 09

зөвхөн энэ жил гэнээ

0  |  0
Eh oron(66.181.160.75) 2023 оны 02 сарын 08

Avilgatai temtseh yum bol ehleed avilgajsan shuuh prokuroroo ehleed tseverle busdaar ATG ni shalgaad gargaad irne shuuh zasaglal ni budaa bolgoj hayad bnashdee uuniig l zogsoo zorgiin hergiig balalsan elbegdorj hurtsuudiin gar huluud yu bolson haynhyrvaa yagaad terbumaar ideed sayar torguulaad gardiin bayrtsogt yahaaraa urd udur ni heregten margaash ni namiin dargaar songo geed zogsoj baidiin jiriin irgendee hamgiin hatuu hulgaichuudad hamgiin zuulun baidiin ene arilj bj l avilga alga bolhijn bishuu

1  |  0
Top