Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн иргэдийн гомдлоор тус газраас өнгөрсөн онд нэр бүхий 11 банканд зөрчлийн хэрэг нээн бүртгэлийн ажиллагааг хийсэн.
Ингэхдээ зээлдэгч нараас авч буй нэг хувийн шимтгэлийг хууль бус гэж үзсэн бөгөөд үүнийг нэр бүхий есөн арилжааны банк эсэргүүцэж ШӨХТГ-ыг шүүхэд өгөөд байгаа юм.
Тэгвэл “Ариг” банкны нэхэмжлэлтэй шүүх хурал өнөөдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч хойшилсон байна.
Шүүх хурал ирэх гуравдугаар сарын 2-ны 10.00 цагт болно.
Сэтгэгдэл ( 0 )