Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ) –ын Симфони найрал хөгжим, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын МУАЖ В.Болордойн нэрэмжит Симфони оркестрын хамтарсан тоглолт болон сонгодог хөгжмийн сургалтууд Дорнод аймагт болж өндөрлөлөө.
Сонгодог хөгжмийн “Сонгодог хөгжим-3” хамтарсан тоглолтыг 60 мэргэжлийн хөгжимчин тоглосон бөгөөд Монголын болон дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлж, аймаг орон нутгийн 3000 гаруй үзэгчид хүргэжээ.
Мөн Дорнодын театрын тайз, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн энэ сараас эхлэн хүүхдэд хөгжмийн боловсрол олгох зорилгоор “Сонгодог хөгжим-4” боловсролын хөтөлбөрийг эхлүүлж, аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн 4000 гаруй сурагчийг хамруулсан байна.
Энэ талаар Дорнод аймгийн театрынхан “Хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүй, зан төлөвийн онцлогийг судалж, түүнд нь нийцүүлж тохируулж чадвал өсвөр залуу үе, хүүхдүүд сонгодог урлаг, сонгодог хөгжмийг шимтэн сонирхож, ойлгон хүлээн авч байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )