2023 оны тавдугаар сарын 18-ны Олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Жил бүр тэмдэглэдэг энэхүү эвент музейн нийгмийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж алдаршуулдаг бөгөөд музейнүүдийг соёлын солилцоо, харилцан ойлголцол болон тогтвортой хөгжлийг сурталчлахыг уриалдаг.
Олон улсын музейн зөвлөл энэ жил музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжихэд маш их үүрэг гүйцэтгэдэг гэдгийг цохон тэмдэглэхийг хүсч байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг ноцтой сорилтууд дэлхий дахинд тулгамдсан өнөө үед эдгээр асуудал сорилтыг олон нийтэд таниулах болон эерэг өөрчлөлтийг бий болгоход музейнүүд бодитой хувь нэмэр оруулж чадна.
Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд музейнүүд олон арга замаар хувь нэмэр оруулж чадна. Эдгээр нь, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах арга хэмжээг дэмжих, тэгш хамруулалтыг нэмэгдүүлэх, нийгмээс гадуурхалтыг шийдвэрлэх болон оюун ухааны эрүүл мэндийг сайжруулах гэх мэт юм. Дэлхийн өнцөг булан бүрийн музейнүүд тогтвортой болон сайн сайхан аж байдлын тухай сэдвийг судлан үзүүлэх эвент, үзэсгэлэн болон үйл ажиллагаа зохион байгуулж, Олон улсын музейн өдөрт оролцоно. Эдгээр арга хэмжээ нь музейнүүдийн тулгамдсан асуудлуудын хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, тогтвортой практик үйл ажиллагааг хөгжүүлэх болон тогтвортой байдлын ач холбогдлын талаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэхийн тулд хийж буй ажлыг таниулна.
Олон улсын музейн зөвлөл Олон улсын музейн өдөрт оролцож буй музейнүүдэд туслалцаа үзүүлэх үүднээс олон нийттэй хэрхэн харилцах талаар гарын авлага жил бүр боловсруулан гаргадаг. Энэхүү гарын авлагад дараах мэдээлэл бий. Үүнд:
Олон улсын музейн өдөр болон ойр орчимдоо ямар эвентүүд зохиогдож буйг мэдэхийн тулд та Олон улсын музейн зөвлөлийн нүүр хуудсанд зочилно уу.
ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ТУХАЙ
Олон улсын музейн зөвлөл (ICOM) 1977 онд соёлын солилцоонд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах болон нийгмийг хөгжүүлэхэд музей их ач холбогдолтой болохыг сурталчлах үүднээс Олон улсын музейн өдрийг бий болгосон бөгөөд жил ирэх тусам улам их амжилт олж байна. Олон улсын музейн зөвлөл нь 123 улс болон газар нутагт ажилллаж амьдардаг 45 493 музейн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын төрийн бус байгууллага юм.
Сэтгэгдэл ( 0 )