Гадаадын зээл, тусламжийн санхүүгийн талаар сайн туршлагаа хуваалцлаа

2023 оны 02 сарын 13

Сангийн яамнаас хөгжлийн түнш улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй гадаадын зээл, тусламжийн санхүүжилттэй төсөл арга, хэмжээний төсөл хэрэгжүүлэх нэгжийн 100 гаруй ажилтнуудад зориулан төслийн санхүү, төсвийн удирдлага чиглэлээр сургалт, семинарыг зохион байгууллаа.

Засгийн газрын гадаад зээл, тусламжийн эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгож, гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилтийг “Шинэ сэргэлтийн бодлого”-д чиглүүлж, “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг мөрдөж ажиллах чиглэлээр сургалт явж байгаа бөгөөд зээл, тусламжийн төслийн төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналт, тайлагналалт, төрийн сан, татвар, нягтлан бодох бүртгэлийн зохицуулалт, аудит зэрэг бүх шатанд тулгарч буй бэрхшээл, гарч байгаа анхаарах асуудал, алдаа, дутагдлыг нээлттэй, ил тод ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлогтой.

Мөн зээл, тусламжийн аргачлал, холбогдох цахим системүүдийн талаар түлхүү хэлэлцэн оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, сайн туршлагаа хуваалцлаа.

Эх сурвалж: Сангийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top