Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2646 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 8, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига албан тушаалын 7, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 2, нийт 312 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
-Тээврийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ж нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор Ховор амьтны жагсаалтад багтсан “Хар сүүлт”-ийн 23 ширхэг эврээр цуглуулга хийж, түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-БНХАУ-ын иргэн Ш нь Мөнгө угаах болох терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг зөрчиж Чингис Хаан Олон Улсын агаарын боомтоор 60 сая төгрөгийн үнэлгээтэй 5 ширхэг алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Нийслэлийн прокурорын газраас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Т, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яаралтай дархлаажуулалт гэх нэрийдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, бусдад 778.560 ам.долларын давуу байдал бий болгож үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 22.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Монгол улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нь ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, компаниудын зэсийн баяжмал ачих жагсаалтыг өөрчилсний хариуд хахууль авсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 11 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
МӨНХЭРДЭНЭ ГЭГЧ ЭТГЭЭД ХИЙСЭН ГЭМТ ҮЙЛДЛИЙНХ НЬ ХАВТАСТ ХЭРЭГ БООГДЧИХСОНЫГ УГТУУЛААД ШУДАРГА ХҮНИЙ ДҮРД ТОГЛОХ ГЭЖ ГАЛЗУУ СОЛИОТОЙ ЮМ ШИГ БААХАН ГУАГЛААД ТҮҮНИЙГ НЬ ЗАРИМ ХҮМҮҮС ХӨӨРӨГДӨЖ ШИДИЙГ ОЛООД НИСЭХИЙГ ШАХАВ ГЭЖ ҮЛГЭР ГАРДАГ ШИГ ЮМ БОЛОВДОО. НЭГ ҮГЭЭР ХЭЛВЭЛ ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯРЬЖ ДУУГАРСНЫХАА ТӨЛӨӨ БИ ШОРОНД ОРЛОО ГЭЖ АРД ОЛОНД ХАРАГДАХ ГЭЖ ИХ Л ЯДЛАА . ҮНЭН ЧАНАРТАА БОЛ ХОРИОТОЙ БАРААНЫ КОНТРБАНДААС ӨГСҮҮЛЭЭД ОЛОН ГЭМТ ҮЙЛДЭЛ НЬ ШОРОНГИЙН БОЛЗЛОО АЛЬ ХЭДИЙН ХАНГАЧИХСАН
heden terbumaar n idsen hulgaichuudaa barij horiochee buusund hutga gegch bolj bna shuu
Мөнх-Эрдэнэ чинь нөгөө орилж хашгирч зүхэж загнаад явсан ГАЛЗУУ СОЛИОТОЙ НӨХӨР МӨН ҮҮ ААА ДААН Ч ЧИХ АМАР БАЙСАН БУРХААН БУРХАН МИНЬ ЁСТОЙ АЮУЛТАЙ ХАШГИРДАГ ХАРААДАГ МУУХАЙ ХҮН БАЙСАН ШҮҮ ӨӨРӨӨ Ч ЦЭВЭР ХҮН БИШ ГЭСЭН БИЗДЭЭ
шал худлаа гарчиг тавихаа болио мөнхэрдэнэ хүний юуг бүтээж өгнө гэж хахууль авах юм бэ больж үз харин мөнхэрдэнэ арай хэтрүүүлсэн байж магад ер нь том тэмцэгч болж гарч ирлээ шүү хамаг луйврыг нь ил болгосон учир хэрэг нээж болноо
шал худлаа гарчиг тавихаа болио мөнхэрдэнэ хүний юуг бүтээж өгнө гэж хахууль авах юм бэ больж үз харин мөнхэрдэнэ арай хэтрүүүлсэн байж магад ер нь том тэмцэгч болж гарч ирлээ шүү хамаг луйврыг нь ил болгосон учир хэрэг нээж болноо
Zass ineedtei um.Tanar beleehen Su Batbold gej nuden deer chn il bgaa offshore hulgaichaa bariagui bj mgliin ard irgedees negiig ch buu baicaa
shorond gulug bolgono
bolj
Даваагын Мөнхэрдэнийг дарж авахгүй бол улс төрчид хам хэрэгтэн болох байсан шүү