Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд Гандантэгчинлэн хийд болон бусад сүм, дацан хүний хөлд дарагджээ. Хүн бүр гарч буй жилийг угтаж засал хийлгэдэг, эсвэл шинийн 15-нд багтан зам мөрөө засаж, ном уншуулдаг “бичигдээгүй хууль” нэгэнт тогтжээ. Учир нь бурхан шашны номлолд шинийн 15-нд багтаж жил нь орсон, суудал нь өнцөгдсөн зэрэг хүмүүс засал номоо хийлгэвэл сайн талаар сургасан байдаг аж. Ийн "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн засал номны үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
Сүсэгтэн олноо аль хэдийнэ татсан Гэсэр сүмийг зорилоо. Хаалгаар ормогц төв дацанд номын дуу хангинаж хүн тус бүр сүсэглэн мөргөж суух нь тэр. Харин зарим нь гадна хүрд эргүүлж, арц хүж асаан, өргөл өргөж байсан юм.
Энэ үеэр тус хийдийг зорин үйлчлүүлж буй сүсэгтэн олны нэг Г.Равдан гуай өдгөө 78 настай бөгөөд “жил нь орох тул засал номоо хийлгэхээр ирсэн” хэмээн хуучлав. Түүний хувьд жилийнхээ засалд 200 мянган төгрөг зарцуулжээ. Тэрбээр жил бүр Гэсэр сүмийг зорин заслаа хийлгэдэг. Засал номны үнэ ханш тогвортой байгааг хэллээ. Төв дацны хажууд байрлах сүмээр ороход зурхайч, лам нар дээр дугаарлах хүмүүс цөөнгүй харагдлаа. Тэд туулай жилийнхээ заслыг хувьчлан хийлгэхээр ирсэн нь энэ аж. Үүний дараагаар Төв гандантэгчинлэн хийдийг зорьсон юм.
Хүмүүс Гандантэгчинлэн хийдийн шинэ байр ашиглалтад орсон гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байх бөгөөд “Ном хаана бичүүлэх вэ, зурхайч лам нар хаана суудаг вэ” гэх мэтээр сураглан асууна. Ямартай ч төв Ганданг зорин ирэх сүсэгтэн олны цуваа тасарсангүй. Ном бичүүлэх гэсэн хүмүүс бичээч дээр дарааллаж харагдана.
Засал ихтэй хүмүүсийн тухайд 100-300 мянган төгрөгийг туулай жилийнхээ зам мөрийг засуулахад зарцуулж байгааг Гандантэгчилэн хийдийн бичээч лам онцолсон юм. Заслын номны үнэ багадаа 1000-1500 төгрөг, дундаж нь 20-50 мянган төгрөг бол ховор уншигддаг ном буюу Дарь-Эхийн мандал зэрэг нь 100-250 мянган төгрөг байгаа аж. Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг бөгөөд заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй ч хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй аж.
Хүн бүр засал номоо хийлгэх ёстой. Тэр дундаа шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг байна. Гандантэгчинлэн хийдэд 10 хүн тутмын найм нь туулай жилийн засал хийлгэхээр иржээ. Мөн зүг мөр хэрхэн гаргах, хувьчлан засал хийлгэх зорилготой хүмүүс зурхайч лам нарын үүдэнд урт дараалал үүсгэсэн харагдлаа. Иргэдээс заслын ном уншуулахад хэдэн төгрөг зарцуулж байгааг асуухад “Гэр бүлийнхээ заслыг хийлгэж, ламдаа өгөх өргөлөө тооцвол багадаа 200-300 мянган төгрөг, 5-7 ам бүлтэй айл өрхөд бол 400 мянган төгрөг шаардлагатай” хэмээн онцоллоо.
Д.АМГАЛАНБААТАР: ҮЕР УС, САЛХИ ШУУРГА, ХЯРУУ МӨНДӨР ИХТЭЙ, ХҮЙТЭН СЭРҮҮН ЖИЛ ТОХИОНО
Ирж буй "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн өнгө, засал номын талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Амгаланбаатараас тодруулга авлаа.
-Та өнтэй сайхан өвөлжиж байна уу. Ирэх туулай жилийн өнгө аяс зурхайд хэрхэн бууж байгаа вэ?
-Юун түрүүнд уншигч сүсэгтэн олондоо удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлье. Ажил үйлс нь өөдрөг байг. Энэ жил байгалийн онц үзэгдэл ихтэй байх болов уу. Тухайлбал үер ус, салхи шуурга, хяруу мөндөр ихтэй, хүйтэн сэрүүн жил тохиох нигууртай. Улс эх орны эдийн засаг хямрана. Төрийн өндөр албан тушаалтанд хатуу, цээрлэлтэй жил тохиож байгаа. Өндөр настан болон дунд настануудад таатай. Харин идэр залуу, болон багачуудад өвчин зовлон ирэх, бэртэл гэмтэл авах гээд халтай жил гарна.
-"Үзэсгэлэн болгогч" хэмээх нь ямар утга илэрхийлдэг вэ?
-Ёгт нэр гэдэг бол нэг оныг нөгөөхөөс нь ялгаж байгаа бэлгэдэл, онцлог нэр юм. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.
-Ямар жилтнүүд илүү анхаарах вэ?
-2022 оны усан бар жилтэй багачууд засалтай. 2014 оны морь жилтэй хүмүүс мэнгэ голлож, суудал өнцөгдөж, харш жил нь гарч байгаа. 2011 оны туулай буюу 13 нас хүрч буй хүүхдүүд жил орж буй тул анхаарууштай. Тэр дундаа эрэгтэй хүүхэд аюулд өртөмтгий байх учир онцгой анхаарч засал номоо сайн үйлдүүлээрэй. Мөн 1999 оны туулай жилтнүүд жил нь орж байгаа учир хатуу засал ном хийлгэх юм. 1996 оны гал хулгана, 2005 болон 1993 оны тахиа жилтнүүд огторгуйн үүд нээгдэж байгаа учир эд хөрөнгийн гарлага гарч, ойр дотныхонтойгоо үл ойлголцоно, бие сэтгэл хямрана. 1991 оны хонь жилтэн 33-ний мөчлөг тохиож байгаа тул гурван ясны заслыг зайлшгүй хийлгэх хэрэгтэй. 1987 оны гал туулай жилтэй хүмүүсийн 37-ны жил орж байна. 37-ны жил идэр залуучуудад хатуухан учир сайн засал ном хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн 1978 оны морь жилтнүүдэд харш жил тохиож, мэнгэ голлож, суудал өнцөгдөж байгаа учир тусгайлан засал ном хийлгэх нь зүйтэй.
-Тухайн жилийн засал номыг хэдийд хийлгэх зохистой байдаг вэ?
-Эрэгтэй хүн жил угтаж, эмэгтэй хүн жил дагадаг гэж ярьдаг. Энэ их учир утгатай үг. Эрэгтэй хүн жилийн эхэнд ямар байхаас тэр жилийн өнгө шалтгаалдаг. Тийм учраас эрэгтэй хүн жилийн эхэнд засал номоо хийлгэвэл зохистой. Эмэгтэйчүүдийн тухайд заавал шинийн 15-ны дотор гэлтгүй жилдээ багтаж заслаа хийлгэж болдог.
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд шинийн 3-наас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурах аж.
Сэтгэгдэл ( 9 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Тгд улны айлууд заслаа хийлгэж чадахгүй. Яах болж б.аа..гандангийн тариф нэмэгдсэн гэлүү
СҮЛЖЭЭ, КОЙН ЦААШАА ЛУЙВАРЧИД
мАМБА ДАЦАНГИЙ САЙН САЙХАН ГЭДЭГ ЗАЛУУ ЛАМАНЦАР ХЭЛЭХДЭЭ: ОЛЗНЫ ҮҮД НЭЭГДЭЭГҮЙ ХҮН БҮР ЗАСАЛАА ДАХИН ДАХИН ХИЙЛГЭ ГЭЖ ХУЦСАН БАЙНА. БҮР ДАХИН ДАХИН ШҮҮ ИЧМЭЭР. БҮР ДАВАРСАН, ӨТСӨН ТОЛГОЙТОЙ ИЙМ АСМАН ЛАМАНЦАР НАР БОЛ ҮНЭХЭЭР ХОГ ШААР, НИЙГМИЙН ХАЯГДЛУУД ШҮҮДЭЭ. ТИЙМ ЗАЛУУ ХҮН ХҮНИЙ СЭТГЭХҮЙГЭЭР ТОГЛОЖ ХООЛ ОЛЖ ГОЛОО ЗОГООХ ГЭЖ СУУХААР НИЙГМИЙН ТУСТАЙ ХӨДӨЛМӨР ХИЙЖ БАЯЛАГ БҮТЭЭЛЦ, ХАЙРАН ЗАЛУУ НАС ХАЙРАН ЭР ХН ХАЙРАН ХАЙРАН
ЭД НАР ШАРЫН ШАШНЫ НОМ УНШИХДАА СЭТГЭХҮЙ НЬ ЭНЭ ХЭДЭН ТӨГРӨГ ӨГӨХ БОЛ ГЭСЭНД СЭТГЭЛ НЬ ЯВДАГААС БУС ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БОДДОГ ЮМ ГЭЖ ҮГҮЙ ШҮҮДЭЭ. ЕР НЬ АДИЛХАН ХҮН БОЛЖ ТӨРӨӨД НЭГ НЬ НӨГӨӨГӨӨСӨӨ ХУВЬ ТАВЬЛАНГАА АСУУЖ ЗАСУУЛЖ АМЬДАРНА ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БЭ?
ШАРЫН ШАШНЫ МУНХРУУЛГА, ШАР ХУВАЛЗНУУДАД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЭХЭЭ БОЛЬЦГООЁ. НЙГЭМД БАЯЛАГ БҮТЭЭХГҮЙ, ЗҮГЭЭР СУУЖ ХҮНИЙ СЭТГЭХҮЙГЭЭР ТОГЛОЖ ХООЛ ОЛЖ ГОЛОО ЗОГООСДОГ ЭНЭ ШАР ХУВАЛЗНУУД МОНГОЛЫГ ХЭДЭН ҮЕЭР НЬ ТАРХИЙГ НВ БУЗАРЛАЖ, ЯМАР Ч ОР ҮНДЭСГҮЙ ХИЙ ХООСОН ЗҮЙЛД ИТГҮҮЛЭХ ГЭЖ ХҮНИЙ ХАРМАА СУЙЛАГЧДААР БҮҮ ДОРОМЖЛУУЛЖ ТЭДНИЙГ БҮҮ ТЭЖЭЭ АРД ТҮМЭН. ТҮВД МОНГОЛ 2 ШИГ ТАРХИА ШАРЫН БУЗАР ХУДАЛ ШАШИНААР БУЗАРЛУУЛЖ ХӨГЖЛИЙН АДАГТ ҮЛДЭЖ ХҮН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ МЭДЭХЭЭ БОЛЬЖ ХИЙ ХООСОН ЮМАНД МАНСУУРСАН УЛС ОРОН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ШҮҮ СЭХЭЭРЦГЭЭЕ.
Залилангийн сданууд та нарыг яг засч харагдаач
ЗАЛИЛАНГИЙН ШАР ХУВАЛЗНУУДААС ЗАЙЛСХИЙЖ ТЭДНИЙ МУНХРУУЛГАД БҮҮ ИТГЭ. БУСДЫН ЗОВЛОНГООР БИЗНЕС ХИЙЖ АМЬДРАХ ҮНДСЭН АРГАА БОЛГОСОН ПАРАЗИТ ЦУС СОРОГЧ НАР ХЭТ ДАВАРЧ БАЙЖ 1937 ОНД ХЯДУУЛСАН ЮМ ШҮҮ