"Алдар" спорт хороо, Хөвсгөл аймаг "Өвлийн олимп"-д тэргүүлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам "Нөхөрлөл, тэмүүлэл, амжилт" уриан дор хоёрдугаар сарын 6-13-нд Орхон аймаг болж өндөрлөлөө.

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын өвлийн "олимп"-д 13 аймаг, долоон дүүргийн 700 гаруй тамирчид, багш, дасгалжуулагчид гүйлтийн цана, уулын цана, хоккей, тэшүүр, шорт трейк, снөүбоард гэсэн спортын зургаан төрөлд 567 багц медалийн төлөө өрсөлдөв.

Монголын бүх ард түмний XVI наадмын багийн дүн
 

АЛТ: ”Алдар” спорт хороо

МӨНГӨ: Орхон аймаг

ХҮРЭЛ: ”Хилчин” спорт хороо
 

Хүүхдийн спортын VII наадмын багийн дүн
 

АЛТ: Хөвсгөл аймаг

МӨНГӨ: Булган аймаг

ХҮРЭЛ: Төв аймаг
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top