О.Мөнхжинг дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, ЦАГДАН ХОРИХООР шийдвэрлэжээ

2023 оны 02 сарын 14

Яллагдагч О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай шүүхийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг тоймлон бэлтгэснийг хүргэе.


Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.14 № 2023/ЦХШЗ/ 158

Тоймын дугаар, огноо: 05, 2023.02.14

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Нийслэлийн Прокурорын газрын яллагдагч О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Яллагдагч О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын дээрх саналыг хянаж үзэхэд яллагдагч О.Мөнхжинд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.218.189) 2023 оны 02 сарын 15

ЧАМД ЛУЙВАРДУУЛААД АМЬЖИРГААНААСАА ХАГАЦАЖ ХОНОГИЙН ХООЛГҮЙ ӨЛБӨРЧ БАЙГАА АЙЛ ӨРХ ХҮҮХДҮҮД ЯАЖ ШАНАЛЖ УЙЛЖ БАЙГААГ ТӨСӨӨЛӨӨЧ ДЭЭРЭМЧИН БЭЛТРЭГ

1  |  0
зочин(139.5.218.189) 2023 оны 02 сарын 15

ОЛОН ОЛОН АРД ИРГЭДИЙН ХӨЛСӨӨ УРСГАЖ ЗОВЖ ЗҮДЭРЧ ОЛСОН МӨНГӨ ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАНГИЙН АРГААР ЛУЙВАРДАЖ ЯДУУРЛЫН АНГАЛРУУ ТҮЛХЭЖ ХОНОГИЙН ХООЛГҮЙ БОЛГОЖ ГАДААДЫН БАНКАНД ТЭРБУМААР ТООЛОГДОХ МӨНГӨ ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН ДЭЭРЭМЧДИЙГ ХОРЬЖ ХАТУУ ШИЙТГЭХ НЬ ЗҮЙД НИЙЦНЭ

2  |  0
mgl(49.96.242.161) 2023 оны 02 сарын 15

ene amaraa duursen sahaltai bathaan uilhaa medehgui yu yu mgl ardtumeng doromjlood suuj bsan nuhur mun biz er ad uzeed luivar hiisen munguu avaad uurd mgloos yavna yavsan bich uu uulaan zoosnoos bolj buhel buten turj ussun muuch sainch buhel buten mgl ulsiig heleh helehgui ugeer huthaad suuj baisan biz dee kkkk zuv gazart chin eh oron chin bailgaj bgaa yum bich mgl hung huurj luivardaj bolohgui ee mgl turiig tovlood suuj bsan biz dee huu shorond heden jil suuj humuuj dee ardtumeng huurj buhel buten mgl uls tovolson yalaa udaan edeldee zaluu hun shudraga amdarval yasan bol

2  |  0
аааа(126.56.202.242) 2023 оны 02 сарын 15

Нүүрсний МАНгаруудад халдах гэнэгүүнт койнчидаар тоглож Прокурор Ууганбаатар гэгч коммунист хөлсний баагий өөрөө шорондоо орооорой.

6  |  3
s(202.9.40.78) 2023 оны 02 сарын 15

naad chin zugeer l zahiin damchin naimaajin zugeer l hulgaich shuu deee

6  |  1
Top