“Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Оросын тур операторуудын чуулга уулзалт эхэллээ.
Форумд Монгол, Оросын тур оператор компанийн 200 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл ирсэн байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Ерөнхий сайдаар ахлуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулагдсан билээ.
Ирэх арваннэгдүгээр сараас хөрш орны аялал жуулчлал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа ОХУ-ын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин, хэд хэдэн ажлыг эхлүүлжээ.
ШУУД ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )