Монгол, Оросын тур оператор компаниудын форум амжилттай үргэлжилж байна.
Форум хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байгаа бөгөөд ОХУ-ын 27 бүс нутгаас 100 тур оператор, 35 хэвлэлийн байгууллага оролцож байгаа аж.
Оролцогчид Монголд байх хугацаанд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын тур баазууд, үзвэр үйлчилгээний газруудтай танилцах юм.
“Монголд зочлох жил-2023-2025” арга хэмжээний хүрээнд хөрш орнуудын аялал жуулчлалыг хөгжүүлж, 2023 онд ОХУ-аас 200-250 мянган жуулчин хүлээн авах зорилготой байгаа аж.
Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од өнөөдрийн форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Оросын аялал жуулчлалын түүхэнд хамтдаа ийм олуулаа цуглаж байсан удаагүй билээ. Хоёр орны хамтын ажиллагаа өрнүүн байж, түншлэл бат байх болтугай” гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Ха ха тэнэг архичин иванууд манайд жуулчлах уу дайнаас зугтсан гарууд л манайхыг дамжин өнгөрөх гэж байгаан
Ихэнх нь бүдүүлэг орос иванд архи байхад л болноо