“Tfiglobalnews”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятадын Засгийн газар Монголоос нүүрс авахын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай тулгарч байна. Зүүн Азийн тус улс Бээжинд нүүрсээ шууд зарахын оронд дуудлага худалдаагаар борлуулах шийдвэх гаргаад буй. Шинэ үнэд нүүрсний уурхай болон хилийн хоорондох тээвэрлэлтийн зардлыг тусгана. Өнгөрсөн жил Монголд нүүрсний салбарын авлигын эсрэг өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал болсны дараа Монгол Улс нүүрсээ биржээр борлуулах шийдвэр гаргасан.
Гэхдээ үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын төрийн өмчит “China Energy Investment Corp” нь Индонезийн дараа орох дэлхийн хоёр дахь том нүүрсний экспортлогч гэгддэг Австралиас нүүрс импортлох захиалга өгөөд байна. Хятадад 2021 оны есдүгээр сард урьд өмнө байгаагүй эрчим хүчний хямрал нүүрлэсэн.
Бүс нутгийн нүүрсний үнэ огцом өссөний дараа тус улсын цахилгаан станцууд үйлдвэрлэлээ бууруулсан. Тэд Бээжингээс тогтоосон цахилгааны үнийг өөрчлөхгүйгээр үнэтэй нүүрс авч цахилгаан үйлдвэрлэх нь алдагдалтай тусаж буйгаа мэдэгдсэн юм. Дараа нь Ши Жиньпиний дэглэм асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, Хятадын Засгийн газар Шаньси муж болон ӨМӨЗО-ны нүүрсний уурхайнуудад олборлолтоо өргөжүүлэх захиалга өгсөнөөс гадна Монгол, Оросоос илүү их нүүрс импортлож эхэлсэн.
Ингэснээр Монгол Улс 2021 онд Австралийн оронд Хятадын хамгийн том нүүрс нийлүүлэгч болсон. 2022 онд Бээжин Монголоос 63.83 сая тонн нүүрс импортлосон нь нийт нийлүүлэлтийн 40 хувьтай тэнцэж байна. Үүний дараа Орос (33 хувь), Канад (12 хувь) оржээ.
Гэвч өнгөрсөн жил төрийн өмчит томоохон нүүрс олборлогч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хөрөнгийг хууль тогтоогчид, төрийн албан хаагчид завшсан тухай мэдээлэл цацагдаж, үүнтэй холбоотойгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаал газар авсантай холбоотойгоор Монголын Засгийн газар “Эрдэнэс-Тавантолгой” компанитай гэрээ байгуулахыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
Ерөнхийдөө Монгол Улсын гаргасан шийдвэр Хятадад сөрөг үр дагавар авчирч, тус улсад урьд өмнө байгаагүй эрчим хүчний хомсдолд хүргэж болзошгүй байна. 2022 онд Бээжин хот сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн хүнд эрчим хүчний хямралд өртсөн бөгөөд 31 мужийн талаас илүү хувь нь цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон юм. Ши Жиньпин дарга ийм ноцтой хэрэг давтагдахыг Засгийн газартаа хэзээ ч зөвшөөрөхгүй гэж амласан.
Тиймээс Хятадын эрчим хүчний салбарт Монголын Засгийн газрын шийдвэр ихээхэн нөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор Хятад улс өнгөрсөн жил нүүрлэсэн нүүрсний хямралыг давтахгүйн тулд асар их зардал гаргах эсвэл өөр хувилбар хайх хэрэгтэй болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Бодлогүй шийдвэр гараг вуу...