Жүжигчин Пак Мин Ён залилан, хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдон прокурорт шалгагдаж байгаа билээ. Түүнд хилийн хориг тавьсан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн бөгөөд энэ тухай түүний агентлаг албан ёсны мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд "Сайн байцгаана уу. HOOK энтертайнмент байна. Манай агентлагийн жүжигчин Пак Мин Ён прокурорт шалгуулж, хилийн хориг тавиулсан тухай мэдэгдэл гаргаж байна.
Нэгдүгээр сарын 13-нд Пак Мин Ён гэрчийн мэдүүлгээ үнэнчээр өгч дуусгасан. Одоогоор түүнд хилийн хориг тавиагүй байгаа. Хэцүү үед та бүхэнд хүнд мэдээ дуулгаж байгаад, мөн оройтож мэдээ хүргэсэнд хүлцэл өчье" гэжээ.
Жүжигчин бүсгүйг прокурорууд хуучин найз залуу Кан Жон Хёнтой холбогдуулан хоёрдугаар сарын 14-с эхлэн шалгаж эхэлсэн. Кан Жон Хёныг баривчлаад байгаа бөгөөд түүнийг хөрөнгө шамшигдуулсан, хөрөнгийн зах зээлд залилан хийсэн зэрэг гэмт хэрэгт буруутгагаад байгаа аж.
Пак Мин Ёны зүгээс найз залуугийнхаа санхүүгийн ямар нэгэн асуудалд оролцож байгаагүй хэмээн мэдэгдсэн. Прокурорууд Кан Жон Хёныг жүжигчин бүсгүйн нэрийг зарим ажилдаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал, баримт нотолгоо олж тогтоожээ. Кан Жон Хёныг энэ сарын 2-ний өдөр баривчилсан байна.
Холбоотой мэдээлэл:
Жүжигчин Пак Мин Ёны ЗАЛИЛАГЧ найз залуугийн тухай мэдээлэл цацагдав
Пак Мин Ёны найз залуу ЗАЛИЛАНГИЙН хэрэг үйлдэж байсан нь ил болов
Сэтгэгдэл ( 0 )