Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,113.6 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.
Үүнээс 757.7 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсанаас 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр, 4 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл үнэт цаасаар төлөгдөөд байна.
Хөгжлийн банк нь 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 788.9 тэрбум төгрөгийн, 71% нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.94 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.
Сэтгэгдэл ( 0 )