Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 25-ны 01:45 цагт "Орхон аймгийн Баян-Өндөр сумын уурхайчин багт байрлах “Даниста" худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж, суугаад намайг боож унагаан машинаас буулгаад миний автомашныг дээрэмдээд явлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж шалгахад, таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, автомашиныг нь дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй Т-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )